Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Гурван морин тэрэг” Хятад, Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулав

“Гурван морин тэрэг” Хятад, Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлууллаа.

 Тусгай сурвалжлага. 07-р сарын 09-ний өдрийн мэдээ.

“Гурван морин тэрэг” Хятад, Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулав--БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг сурвалжлав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин саяхан Синьхуа агентлагийн тусгай сурвалжлагад  2014 онд Хятад, Монгол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа байгуулснаас хойш улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо гэсэн энэ “Гурван морин тэрэг” Хятад, Монголын харилцааг нисэх мэт түргэн урагшлуулж байна гэж хэлсэн байна.

Элчин сайд Шин Хаймин:

- Хоёр талын дээд хэмжээний харилцаа олширч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Эдгээр харилцаагаар дамжин хоёр тал стратегийн ойлголцлоо нэмэгдүүлж, ялангуяа, Монголын тал зарим томоохон асуудал дээр Хятадын талын голлох ашиг болон томоохон анхаарлыг хүндэтгэх болно гэж илэрхийлсэн нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, Хятад, Монголын харилцааны урт хугацаагаар эрүүл тогтвортой хөгжихөд бат суурь тавьж өгсөн байна гэж хэллээ.

Тэрээр хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тухайд:

- Хятад, Монгол хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г ахиулах ажлыг түргэсгэж байна. Өнгөрсөн сард хоёр тал Хятад, Монголын Эрээн хот--Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурав. Уг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсанаар эдийн засгийн чухал хүчин зүйлийн идэвхтэй гүйлгээг ихээхэн ахиулж, хоёр орны давуу талаа харилцан нөхвөрлөхийг биелүүлэх болно.

Монголын тал “Бүс ба зам”-ын байгуулалтад хамтдаа оролцохыг идэвхтэй дэмжиж, “Бүс ба зам” санаачилгыг Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгатай стратегийн уялдаатай болгох ажлыг хоёр тал түргэсгэж байгаа. Хятад улс олон жил дараалан Монгол Улсын нэгдүгээр том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч орон болон тусламж үзүүлэгч орон болсоор ирсэн. Хятад, Монголын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн комисс, Эрчим хүчийг харилцан нөхвөрлөж харилцан нэвтрүүлэх хамтын ажиллагааны комисс, Хятад, Монголын ЭКСПО зэрэг механизмын ажиллагаа хэвийн байж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ болон чанарыг дээшлүүлсэн байна гэж хэлсэн байна.

Хүмүүнлэгийн салбарын солилцооны тухайд тэрээр:

- Хятад, Монголын хүмүүнлэгийн салбарын солилцооны хамтын комисс хэвийн ажиллаж, механизмын бүтээн байгуулалт тасралтгүй боловсронгуй болж, хоёр орны ард түмний харилцан ойлгож, хоёр талын найрамдлыг ахиулах чухал индэр болов. Бүлэг бүлэг Хятадын шилдэг кино телевиз жүжгийн орчуулгын бүтээл Монголын дэлгэцнээ тавигдаж, Монгол Улсын ард түмний таашаалд хүрч байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Күнзийн дээд сургуулийн ажиллагаа урагштай байж, улам олон сургууль хятад хэлний төв байгуулж, Монголын улам олон  хүүхэд залуучууд хятад хэл сурч, Хятадыг ойлгохоор зорьж байна. Хятадын дөрвөн нэрт бүтээлээр төлөөлүүлсэн Хятадын шилдэг уран зохиолын бүтээл Монгол Улсад дараалан орчуулагдан хэвлэгдэж, Хятадын шилдэг соёлыг дамжуулан дэлгэрүүлэх чухал төрөл болов. “Баясгалант цагаан сар”, “Хятадын соёл болон аялал жуулчлалын баяр” зэрэг арга хэмжээ хөөр хөгжөөнтэй өрнөж, Монголын ард түмний сайн үнэлэлтийг олж байна гэж хэллээ.

Шин Хаймин элчин сайд:

- Өнөө жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр тал “Хятад, Монголын найрамдалт хамтын ажиллагааны харилцааны хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулсны 25 жилийн ой, мөн  Хятад, Монгол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны таван жилийн ой тохиож байгаа нь хоёр талын харилцааны чухал цаг хугацааны зангилаа цэг мөн. Үүгээр боломж болгож, Хятад, Монголын харилцаа улам өргөжиж, улам гэгээн саруул болж, нэн сайн сайхан ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна гэж хэлсэн байна.

Зохиогч: \Синьхуа агентлагийн сурвалжлагч Урьхан\
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:918
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой