Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Монгол улсад хятад хэл сурах “Халуурал” үргэлжилсээр

Монгол улсад хятад хэл сурах “Халуурал” үргэлжилсээр

   Олны аяыг дагаж байснаа онцлон хичээж сурах болов -- Монгол Улсад хятад хэл сурах “халуурал” үргэлжилсээр. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төрийн ордны хавьд ноос ноолуурgн бүтээгдэхүүний томоохон нэрийн дэлгүүр ажиллаж эхэлжээ. Энд Хятадын жуулчдын хөл тасрахгүй бөгөөд Болд гэх залуу ажилтан тэр бүхэнтэй цэвэр тэгш Хятад хэлээр ярьж үйлчилгээ үзүүлдэг.

Болд саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөх үедээ:

- Дунд сургуульд байхад аав ээж олны аяыг дагаж намайг хятад хэлний сургуульд оруулсан. Аав ээжийн энэ шийдвэр харин ч нүдээ олж би гайгүй сайн ажилтай болсон гэж хэлж байлаа.

- Аав ээж эгчийг англи хэлний сургуульд явуулж, намайг хятад хэлний сургуульд оруулсан. Тэд намайг хэрэглээнд илүү ойр хэл сураг гэж бодож дээ гэж хэлээд хэрхэн яаж ажилтай болсон тухайгаа ярьлаа. Аав ээж нь маш ухаалаг сонголт хийж, тэрээр хувийн танилцуулгадаа “Хятад хэлний боловсрол эзэмшсэн” гэж бичээд л олон өрсөлдөгчөө ялж ажлын байртай болсон байна.

Гурван сая 200 мянган хүнтэй Монгол Улсын хувьд хятад хэл залуучуудын ажлын байртай болоход ихээхэн тус болж байна. Уг нь тэтгэлэг сайтай учраас хятад хэл сурдаг байсан бол одоо харин сургуулиа дүүргээд өндөр цалинтай ажилтай болохын тулд хятад хэлийг сонгох болов.

Цаснаа энэ жил 24 настай. Хятадын Жинань их сургуулийг төгсөж, өнгөрсөн жил Монголдоо буцжээ. Хятад хэл сайн эзэмшсэн болон Хятадад сурсан логистикийн менежментийн мэргэжил нь түүнийг Монголын хамгийн том ундаа савлах үйлдвэрт ажиллахад давуу тал болж өгсөн байна.

Тэрээр:

- Би Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна. Манай үеийн залуучууд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах хүсэлтэй байдаг. Үүнд Хятадын хөрөнгө оруулалттай компани хамгийн сайн сонголт болоод байна. Хятадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд цалин хөлс сайтайгаас гадна шагнал урамшуулал өндөр, Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилласнаар банкнаас зээл авахад хялбар болдог гэж ярьлаа.

Өнөөгийн Монгол Улсад Цаснаатай адилхан хятад хэлтэй мөртлөө тусгай мэргэжлээр суралцсан боловсон хүч дутмаг байна. Улам олон залуус хятад хэл сурч эхэлсэн бөгөөд уг нь олны аяыг дагаж байсан.

Монгол Улсын их сургуулийн Күнзийн институтийн захирал Жү Жүюньли сурвалжлагчид:

- Манай институт 2007 онд анх байгуулагдахдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй, арваадхан оюутантай байсан бол одоо 65 багш сурган хүмүүжүүлэгч, 5000 гаруй сурагч оюутантай болж хөгжсөн гэж ярьлаа.

    Монгол Улсад гадаад хэл сурч байгаа хүмүүсийн дунд хятад хэл сурч буй хүн англи болон орос хэл сурч буй хүний дараа буюу гуравдугаарт жагсаж байна. Өнөөгийн байдлаар хятад хэл сурч буй хүний тоо маш хурдан нэмэгдэж, удалгүй орос хэл сурч буй хүний тоог давах болно. Монгол Улсын төрийн өмчит 23-р сургууль орос, англи, солонгос, хятад, герман хэлний сургалттай бөгөөд нийт 3000 гаруй сурагчдаас 1000 гаруй нь хятад хэлийг сонгон сурч байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй:

- Монгол Улсын олон залуус хятад хэл сурч, Хятад, Монголын найрсаг харилцаанд гүүр болж байгаад бид баяртай байна гэж хэллээ.

Зохиогч:Синьхуа агентлагийн сурвалжлагч Асган, Урьхан, Юй Жя
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:2434
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой