Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хөдөө нутагтаа ”Хаус” барьсан малчин

Хөдөө нутагтаа ”Хаус” барьсан малчин

 

        Сүүлийн жилүүдэд Шил нутгийн малчин түмний амьдрал ахуйн нөхцөл сайжрахыг дагаад хөдөө нутгийн малчид хотын ард иргэдтэй адил "Хаус"-т суух нь зүүд биш болжээ. Өргөн уудам Шилийнголын тал нутаг дээрээ босгосон хаус нь талын чимэг болон мал аж ахуйн орны малчдын чинээлэг амьдралыг бичиглэнэм. Сурвалжлагч "Шилийнхотын Цог-Уул сумын Аргол гацааны малчин Мөрөн хоёр давхар хаус барьлаа" гэсэн сайхан мэдээг сонсоод очиж сурвалжилсан байна. 

Малчин Мөрөнгийн барьсан хаус нь дээд, доод хоёр давхартайгаа нийт 120 м2 талбайтай, нэг давхарт нь зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, угаалгын тасагтай. Хоёр давхарт нь унтлагын өрөөтэй, бас томоохон наравчтай. Наравчиндаа зогсоод хол бэлчээрлэж байгаа мал сүргээ бараалж болдог аж. Хот газрын дээр дээрээ давхарласан өндөр өндөр байшинд хашигдаж суухгүй, харин цэвэр сайхан хөдөөгийн цэнгэг агаараар амьсгаллаж төвхнүүн сайхан хауст амьдрана гэдэг юутай жаргал билээ.

Малчин Мөрөнгийн тохилог сайхан хауст суусан нь хол ойрын хүмүүсийн бахархлыг төрүүлнэ.  Хоёр давхар хаусаа аавтайгаа хоёул хоёр жил гаруйн хугацааг зарцуулан мал маллахынхаа хажуугаар сул сэлүү цаг заваараа өөрөө барьж босгосон нь нутгийн олны сэтгэлийг татсан юм. “Хөдөө нутагт сууж, мал сүргийнхээ дэргэдээс төдийлэн салдаггүй хүн яаж хаус барихав, хаус барина гэдэг чинь мундаг их мэргэжил шаарддаг шүү, малаа хариулж явдаг малчин хүн хаанаасаа хаус барьж чадах билээ? Үнэхээр ч итгэж ядмаар гэж дотроо бодож байлаа. Харин сурвалжлагч миний энэ далдхан эргэлзээнд малчин Мөрөнгийн яриа гоц сайхан тайламж болсон юм.

      Малчин Мөрөн өмнө нь амьдралын нөхцөл ядуу байсан болохоор хотод орж хэдэн жил барилгын газар хөлслөн ажил хийж байсан аж. Тэрээр тансаг сайхан амьдралаа цогцлооно гэсэн хүсэл өвөрлөж явдаг байв. 2016 онд хөдөө гэртээ харьж ирсэн Мөрөн өөрөө хаус барих бодол төрж, энэ бодлоо бодит үйлдлээрээ биелүүлсэн байна. Ингээд  аавтайгаа хамт тоосго, цемент, элс шороо оруулах, зурж төлөвлөх, хаусын суурь тавихаас эхлээд нуруу тавьж хаус босгох хүртэл бүгдийг өөрөө хийсэн. Өөрийн барьсан хаусаа хотын байшингуудаас дутахгүй сайхан засан чимэглэжээ. Хэдийгээр Мөрөн барилгын газарт хоёр гурван жил ажиллаж байсан боловч өөрөө хаус барих нь түүний бодсон шиг  тийм хялбар биш бөгөөд багаүгүй бэрхшээл тулгарсан гэх. Гэсэн ч тэр зориг мохсонгүй , хүнд бэрхшээл тулгарах бүр мэргэжлийн хүмүүсээс халшралгүй асууж хичээснээр өөрийн ажилсаг гар, оюун тархиараа энэ хоёр давхар хаусаа барьсан байна.

- Үүнийг барихад хэрэглэсэн материал, засал чимэглэл, гэрийн эдлэл хэрэгслийг худалдан авахад 200 гаруй мянган юань зарцуулсан шүү. Хот газар 200 мянган юаниар ийм хаус худалдан авч дийлэхгүй. Зөвхөн машины зогсоол авахад 100 гаруй мянган юань зарцуулна. Миний барьсан шиг ийм хаус хот газар бол бараг нэг сая юаньд хүрч мэднэ. Өөрөө хаусаа барьж босгосон болохоор их бахархал төрдөг, суухад бас таатай санагддаг гэж тэрээр ярьж байлаа.

Өмнө нь малчид мал сүргийнхээ өнөр өсөлтийн төлөө пин хорооны бүтээн байгуулалтдаа ихээр хөрөнгө оруулалт хийдэг байсан бол одоо амьдралын хэр төвшин сайжрахыг дагаад өөрийн орон сууцаа тохилог сайхан засаж төвхнүүн суух болжээ. Малынхаа хишгийг түшиж амьдардаг малчдын хувьд хөдөө нутагтаа тохилог сайхан орон сууцаа барьж суурьших нь хот орж орон сууц авч суухаас хол илүү таатайн дээр дутах зүйлгүй сайхан санагдана. Малчин Мөрөн гацаандаа хамгийн анх хоёр давхар хаус барьсан хүн боллоо. Хойшдоо энэ нутагт тохилог сайхан хаус, орон сууцтай малчин улам олон болох нь дамжиггүй. Ер нь ийм л байх учиртай, нутаг ба малынхаа буяныг эдэлж явна гэгч малчин хүний жаргал байх учиртай.

 

 

Зохиогч:Сараана
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:932
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой