”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинжаан хэмээх шинэ хязгаарын сонин сайхан

”Discover Xinjiang” олон улсын сэтгүүлчдийн хөтөлбөрт оролцсон тэмдэглэл

          Газрын тос, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө улсдаа тэргүүлэгч бүс нутаг

    Алтайн нуруу, Тэнгэр уул, Кунлуны нуруу зэрэг дэлхийд томоохонд тооцогдох уул нурууд, Зүүнгарын говь, Таримын хотгор, Такла-Маканы элсэн цөл бүхий эх газрын эрс тэрс, хатуу ширүүн уур амьсгалтай ШУӨЗО буюу шинэ хязгаар /Шинжаан хэмээх нь хятадаар шинэ хязгаар нутаг гэсэн утгатай юм/ нь нийт 26 сая хүн амтай, хан, уйгар, казах, монгол зэрэг 55 үндэстэн аж төрдөг. Үүнээс 13 үндэстэн нь энэ нутагт үе дамжин амьдарч иржээ.

Турфаны усан үзэм, Хамийн тарвас, Кашгарын анар зэрэг жимс, жимсгэнээрээ алдартайгаас гадна хөвөнгийн үйлдвэрлэлээр Хятад улсдаа тэргүүлдэг. Хонины мах, махан бүтээгдэхүүнээр хоёрдугаарт ордог. Евроазийн зах зээл рүү БНХАУ-ын нэвтрэх гол түшиц газар, бүс нутаг болоод Евроазийн орнуудын эдийн засаг, худалдаа, зам тээвэр, ложистик, газрын тос, байгалийн хийн тээврийн зангилаа нутаг бол ШУӨЗО юм байна. 2000 гаруй жилийн өмнөөс өрнө, дорныг холбосон Торгоны замын гол хэсэг үүгээр дайран өнгөрдөг байсан нь ч өдгөө ач холбогдлоо алдаагүй, хөгжлийнх нь үндсэн дэд бүтэц болсон байна.

Мөн ШУӨЗО нь газрын тос, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө Хятад улсдаа тэргүүлэгчдийн нэг, эрчим хүчний баялаг нөөцөөрөө хятадын бусад бүс нутгуудыг хангадаг. Тухайлбал, Шинжааны газрын тосны илэрсэн нөөц 20.9 тэрбум тонн бөгөөд энэ нь хятадын газрын тосны нөөцийн 30 хувь юм. Мөн 11 их наяд куб.метр байгалийн хийтэй /Хятадын байгалийн хийн нөөцийн 34 хувь/, 2.19 их наяд тонн нүүрс илэрсэн нь Хятад улсын нийт нүүрсний нөөцийн 40 хувь нь юм. ШУӨЗО нь сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд нийслэл Өрөмч хот нь 5 сая хүнтэй бол уйгар үндэстэн голлон амьдардаг 2000 жилийн түүхтэй Кашгар хот 4.6 сая, Турфан хот 650 мянга, хотон үндэсний өөртөө засах Чанжи хот 600 мянга, газрын тосны ажилчдын суурингаас орчин үеийн хот болж хөгжөөд буй баруун хойд бүсийн Карамай хот 170 мянган хүн амтай байна.

                  Уйгар үндэстний муками урлаг устах аюулаас аврагджээ

       "Discover Xinjian" хөтөлбөрт хамрагдсан олон улсын сэтгүүлчдийн баг ШУӨЗО-ны нийслэл Өрөмч хотод 2005 онд ЮНЕСКО-ын соёлын биет бус өвд бүртгүүлсэн уйгар үндэстний муками урлагийн ордонд зочилж, 2018 онд байгуулагдсан хотын олон улсын худалдааны төв /Grand Bazaar/, Шинжааны олон улсын үзэсгэлэнгийн төв, Исламын шашны дээд сургууль зэрэгтэй танилцав.

Уйгар үндэстний дунд амаар дамжиж ирсэн хөгжим, дуу, бүжиг хоршсон муками урлаг нэг үе уламжлал тасрахдаа тулаад байсан ч сүүлийн жилүүдэд нэгдсэн бодлогоор хамгаалагдаж, БНХАУ даяар төдийгүй хилийн чанадад тоглолт хийдэг 100 гаруй хүнтэй улсын харьяалалтай чуулга болж өргөжсөн байна.

Өрөмч дэх муками урлагийн ордонг Засгийн газраас 100 сая юаний хөрөнгө гаргаж барьсан байна. Муками урлагийг одоо Шинжааны урлагийн сургуулиудад заадаг болсон төдийгүй өв залгамжлагчдад ч төрөөс анхаарах болсон.

Өрөмчийн олон улсын худалдааны төв нь Шинжааны эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлдэг. 730 метр урт гудамж дагуу 130 гаруй дэлгүүр, 50 гаруй хоолны газартай.

Тус захад 2018 онд 12 сая хүн зочилсон бөгөөд зуны улиралд өдөрт 150 мянга, өвөл өдөрт 30 мянган хүн үйлчлүүлдэг аж.

Исламын шашны сүмүүдэд ажиллах номлогч нарыг бэлтгэх зорилготой. 1987 онд анх 160 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Өрөмч дэх Исламын шашны дээд сургууль нь өдгөө 1100 гаруй оюутантай, 290 сая юаний хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилга нь 2017 онд ашиглалтад орсон байна.

Ийм сургууль Шинжаанд 10 байдаг бөгөөд суралцагчдын бүх зардлыг төрөөс даадаг байна.

 

               2018 онд 150 сая дотоод, гадаадын жуулчид зочилжээ

     Турфан бол Шинжааны бэлгэдэл болсон эртний хот, жуулчдын очих дуртай газруудын нэг. Усан үзмээрээ алдартай, бараг л айл болгон усан үзэм тариалдаг. Хятадын хамгийн нам дор газар /далайн түвшнээс доош 154.8 метр/ учир +49 хэм хүртэл халдаг байна. 2018 онд Турфанд 16 сая дотоод, гадаадын жуулчин иржээ. Эртний хот Жиаохэ хотын туурийг л гэхэд өдөрт 8000 хүн үздэг гэж тайлбарлагч хэлэв. Турфанд бидний үзсэн Жиаохэ хотын туурь, Усан үзмийн тосгон, Тэнгэр уулаас татсан тариалангийн усжуулах системийг харуулсан Карез музей, Турфаны музей зэрэг нь жуулчдын сонирхлыг татаж байсан бөгөөд хятадын дотоодын жуулчид ч алхам тутамд тааралдаж байв.

Ер нь Шинжаан Хятадын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд 2018 онд 150 сая жуулчин хүлээж авсан нь өмнөх жилээс 40 хувь өссөн үзүүлэлт аж. Эдгээрийн ихэнх нь дотоодын жуулчид бөгөөд 2.6 сая нь л гадаадын иргэд байсан байна.

 

                    Тэмээн хяруул үржүүлж эм, гоо сайхны брэнд гаргаж авч байна

          Торгоны зам дайран өнгөрдөг Чанжи хотыг удирдлагууд нь “Эдийн засгийн хөгжил ирж буй хот” гэж тодотгов. Эдийн засгийн гол хөшүүрэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал юм байна. Чанжи хотын хоолны гудамж гэхэд л энэ хотод амьдардаг бүх үндэстнүүд хоолоо хийж зардаг, худалдаа үйлчилгээ голлосон, жуулчид цугладаг газар аж.

Чанжи хот дахь Шинжааны анагаах ухааны их сургууль нь эмчилгээ, сургалт, судалгааг хамтад нь явуулдаг, 800 ортой. АНУ, Франц зэрэг орноос эрдэмтэн профессорууд ирж эмчилгээ оношилгоо, сургалт хийдэг, хятадын уламжлалт болон европ эмчилгээг хослуулсан газар байна. Ялангуяа, хятадын уламжлалт эмчилгээ зүү, төөнүүр, бариа засал эрэлт ихтэй байдаг бөгөөд үргүйдэл зэргийг амжилттай эмчилж байгаа хэмээн эмнэлгийн удирдлага танилцуулав.  Шинжаан нь жилд нэг удаа нийт иргэдээ үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулдаг бөгөөд хятадын нийт хүн амын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалтай, эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээний зардлын 80-90 хувь нь даатгалаас төлөгддөг ажээ.

Тэмээн хяруул Австралиас авчирч үржүүлэн мах, арьсыг нь ашиглахын зэрэгцээ эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг EMU үржүүлгийн газар нь 90 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн. Жилдээ 2 сая юаний орлоготой ажилладаг юм байна.

Одоо тус үржүүлгийн газарт 170 гаруй тэмээн хяруул байгаа бөгөөд тэмээн хяруулын 1 ширхэг өндөг 300 юаний үнэтэй зарагддаг.

Тэмээн хяруулын махыг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ саван, тосон түрхлэг, маск зэрэг эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн хийж зарж байна. Түүнчлэн арьсаар нь цүнх, түрүүвч, өдөөр нь сансрын хувцасны дотор хийх зэргээр EMU брэнд хөгжиж байна. Тэмээн хяруулын өндөгний хальс нь сийлбэр бүхий тансаг зэрэглэлийн бэлэг дурсгал болдог байна.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongolian.news.cn
Мэдээ үзсэн:2492
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой