Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шинэ хуучин хоёр хаус 40 жилийн түүх хүүрнэнэ

Шинэ хуучин хоёр хаус 40 жилийн түүх хүүрнэнэ

 

   Хөдөө нутаг маань хөгжин цэцэглэж, малчдын амьдрал өдөр ирэхүеэ сайжирсаар байна. Сүүлийн жилүүдээс малчин ардын маань орон сууцны хөгжил хувиралт маш их болж, малчид маань агаарын сайхан хөдөө нутагтаа ажил амьдралаа цогцлоон, хотын чинээлэг амьдралаас дутамгүй тансаг амьдардаг болсон. Хөгжил хувиралт гэдэг хүний нүд сэтгэлийг баясгах сайхан зүйл, яг энэ хөгжил хувиралтыг хөдөө нутгийн нэгэн малчин айлын шинэ хуучин гэр байшингийн харьцууллаас тодхон олж харж болно.

     Саруул талд ер нь очиж байгаагүй бид нутгийн хүмүүсээс зам асуусаар Соёлбаатарын уяан дээр бууха он жилийн им тамга тод хадгалсан хоёр давхар хуучин хаус биднийг угтлаа. Өргөнөөрөө 4 метр, уртаараа 14 метр, дээд, доод давхар нь нийт 100 гаруй м2 талбайтай энэ байшинг одоогоос 26 жилийн өмнөх 1992 онд барьсан байна. Гадна үүд болон дулаалгын хавтсыг нь сольсон ба цагийн өнгөөр шинэ хэрэгслүүд нэмэгдсэнийг эс тооцвол бусад зүйл нь бараг хэвээрээ байгаа энэ хаусыг одоо харахад тун эгэл. Хотын хүмүүс ч тансаг хауст суусан нь тоотой байсан тухайн жилд харин Өвөр Монголын мал маллах орны анхдагч хаус хэмээн дурсаж, найр наадам хийн тэмдэглэж байсан гэдгийг гэрийн эзэн Соёлбаатар бидэнд хуучилсан юм.

Соёлбаатарынхнаас зүүн өмнө гурван газрын зайтай суурьшдаг ах болох Цогбадрахынх нь басхүү хоёр жилийн өмнө шинэ хаус барьжээ гэдгийг сонсоод тэдний зүг хүлгийн жолоо заллаа.

   Европ хэв маягтай хүрэн өнгийн хоёр давхар хаус уудам талын элгэнд чимэг болон харагдах нь Цогбадрахын шинэ хаус байлаа. Ороход нэг давхартаа зочны өрөө, гал тогооны өрөө, хооллох өрөө, угаалгын өрөө тохируулж, хоёр давхартаа гурван унтлагын өрөөтэй, шинэ цагийн тавилга, хэрэгслүүдийг бүрдүүлсэн төвхнүүн сайхан айл угтав. Шинэ мэргэжил, шинэ материал хэрэглэсэн болохоор нэг л сард барьж дуусган, энерги хэмнэсэн, газар хөдлөлтөд даацтай зэрэг олон давуу талтай гэж Цогбадрах гуай танилцуулсан юм.

Энэ хоёр хаус бол өөрчлөлт нээлт хийснээс хойш хөдөө нутаг мал аж ахуйн орон маань хөгжин дэвшиж, малчин түмэн минь жаргалант амьдрал эдлэх болсны амьд жишээ болно.

Соёлбаатарын эрэгцүүлснээр Зул настныхан хамт нэг сүрэг адуу, нэг сүрэг хонь, нэг сүрэг үхэр хариулж, хувь тэмдэглэн хүч хөлсийг бодож байснаар жилийн орлого нь дөнгөж хэдэн зуун юаньд л хүрч,  гэр бүлийн бүх гишүүд долуулаа нэг монгол гэртээ шахалдан, шар хоног бор өдрийг өнгөрөөж байсан гэнэ.

Өмнөх зууны наяад оны эхэнд эднийх гурван тасалгаа мод тоосгон бүтэцтэй гэр барьжээ. 1984 онд мал бэлчээрийн даачлалтыг хэрэгжүүлэхэд тэднийх 1600 га талбайтай нутаг бэлчээр, 143 бод, бог мал хариуцав. Хэдэн жилийн шаргуу хөдөлмөрөөр дамжин мал сүрэг нь мянгын боомтыг давж, хүн бүрийн жилийн дундаж орлого нь ч 10 мянган юаньд ойроод ирэв. Ингээд хөрөнгө мөнгөний суурьтай болсон Зул настныхан хошуу сумын холбогдох байгууллага нэгжийн дэмжлэгээр энэ хаусаа барьсан гэх.

Цогбадрахынх аав ээжээсээ өрх тусгаарлаж амьдарсны дараа төрийн бодлогын доор ажил хөдөлмөртөө түшиглэн чинээлэгжих замаа нээж, өдгөө төвхнүүн амьдралтай хөрөнгө зузаан айл болжээ. “Хос даачлалт”-ын дүрэм нь малчдын идэвхийг гүйцэд дайчилж, чинээлэгжих замд хөтлөсөн бол ойрын жилд улсаас хөдөө тосгон ба хөдөө аж ахуйг дэмжих эрчим улам чангарч, ард иргэдэд ашигтай аль олон төрийн бодлого түмнийг ивээж байгаагийн бодитой нэгэн жишээ Цогбадрах гуайн энэ хаус болно.

- 1992 онд манай аав ээж тэр хаусаа барихад 120 мянган юань зарцуулж, бүгдийг нь өөрсдөө гаргасан л даа. Харин манайх хоёр жилийн өмнө шинэ хаусаа барихад орон сууцны төслийн нөхвөрт 100 мянган юань хүртэж, нийт өртгийн гуравны нэг хувийг шийдвэрлэсэн. Цагийн өнгө бас л сайхан байна гэж Цогбадрах гуай бахархан ярьлаа.

 Сүүлийн жилүүдэд төрийн бодлогын эрчимтэй хэрэгжилт нь мал аж ахуйн орны эдийн засгийн хөгжлийг ахиулах, малчдын орлогыг нэмэгдүүлэн амьдралыг сайжруулахад чухал баталгаа болсон. Үүний хамт улсаас нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын нөхөн олговор шагналын тогтоц, үйлдвэрлэл амьдралын дэд бүтцийн бүтээн байгуулалтын нөхөн олговор зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлсэн нь малчдын үйлдвэрлэл амьдралын хэр төвшин, чанар чансааг мэдэгдэхүйц дээшлүүлсэн байна. Цогбадрах, Соёлбаатар ах дүү хоёроор жишээлэхэд пин хороо, худаг ус зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ч төслийн нөхөн олговорын ашгийг хүртсэн байна.

- Намын XIX их хурал дээр хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах тухай олон сайхан шинэ бодлогууд яригдсан байна. Ер нь нам, засгаас хөдөө тосгоны хөгжил, иргэдийн амьдралыг үргэлж анхааран, бидний сайн сайхан амьдралаа цогцлоох итгэл өгч байна. Гацааны удирдлага болсны хувьд би хойшдоо малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар арга ухаан илүү эрэлхийлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулан, орон нутгийн шилдэг үүлдэр болох Сөнид хонийг сонгон бойжуулах ажлыг үргэлжлэн сайтар хийж, шинэ цаг үед малчдаа дайчлан чинээлэгжих харгуйгаар урагшилна гэж Соёлбаатар итгэл төгөлдөр ярьж байлаа.

 

 

Зохиогч:Сараана
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:850
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой