”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

60 гаруй судар бичгийн уул эх Өвөр Монголд дэлгэгдлээ

60 гаруй судар бичгийн уул эх Өвөр Монголд дэлгэгдлээ

    Хятад улсын Үндэстний цөөнхийн судар бичгийг эмхэтгэн судлах газраас санаачлан ӨМӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ы соёл болон аялал жуулчлалын танхим, ӨМӨЗО-ы нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Өвөр Монголын Их сургууль зэрэг байгууллага нэгжээс зохион байгуулсан үндэстний нандин өв, бичгийн сурвалжит- Хятад улсын үндэстний цөөнхийн дурсгалт бичиг ба хамгаалалтын үр бүтээлийн үзэсгэлэнгийн Өвөр Монгол дахь үзэсгэлэнгийн нээлт Өвөр Монголын уран зургийн ордонд саяхан болов. Хятад улсын 20 гаруй муж, ӨЗО, шууд харьяа хотоос ирүүлсэн үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийн байгууламжийн ажилтан болон Өвөр Монгол орны бүх аймаг, хотын төлөөлөгч, эртний сурвалж бичгийн мэргэжилтэн, холбогдох байгууллага нэгжийн 300 гаруй хүн оролцсон байна.

   Тус арга хэмжээ 2016 оноос эхлэн Наньнин, Өрөмч, Күньмин, Бээжин, Лижян, Чэндү зэрэг хотуудаар зохион байгуулагджээ. Энэ удаагийн үзэсгэлэнд одоогоор хадгалагдаж буй үндэстний цөөнхийн төлөөлөгч бүтээл болох ховор нандин 60 гаруй судар бичгийн уул эх болон муж, ӨЗО, хотын 30 гаруй жилийн цаг зарцуулж хэвлэн гаргасан нөлөө тусгал ихтэй, эрдэм шинжилгээний үнэ өртөгтэй 2000 гаруй ном бичиг дэлгэгдсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Дүнба үсэг, И үсэг, Тангад үсэг зэргээр бичигдсэн үндэстний цөөнхийн эртний үсэг бичгийн содон судар, Чингисийн чулуун бичиг, юаний нууц товчоо, монгол ганжуур данжуур зэрэг монгол үндэстний судар бичгийн охь болох бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн арга хэмжээний үеэр эзэн сан унших, монголчуудын мэндчилгээний ёс заншлыг харуулах, уран сайхны тогтолт хийх, модон дээр үсэг сийлэх, судар бичгийг оёх зэрэг үйл ажиллагаа хүмүүст таалагдлаа. Монголчууд олон зууныг дамжсан түүхийн аяндаа хүн төрөлхтний соёлын эрдэнэсийн санд тансаг баян өв нэмэрлэсээр ирсэн билээ. Бичгийн соёлын өв бол эрдэнийн дээд эрдэнэ. Монголчуудын үсэг бичгээрээ дээдлэн бүтээж, тэмдэглэн үлдээсэн дурсгалт зүйл, сурвалж бичиг нь үе дэмжин уламжлагдаж өнөө цагт хүрчээ. 1240 онд бичигдсэн гэж үздэг “Монголын нууц товчоо” нь одоог хүртэл уламжлагдаж ирсэн анхны монгол түүхийн ном юм. Мөн анхны бүлэг Уйгуржин монгол бичгийн сурвалж бичгийн нэг гэж түүх судлаачид үзэж буй. 19 дүгээр зууны 10-аад оны үед одоогийн ОХУ-аас олдсон “Чингисийн чулуун бичиг”, 1920 онд илрүүлсэн “Гүег хааны тамгын бичиг” зэрэг үнэт түүхэн эх материалууд буй. Бас “Арван буянт номын цагаан түүх”, “Судрын чуулган”, “Алтан товч” зэрэг маш олон түүхэн сурвалж бичгүүд монгол хэлээр тэмдэглэн үлджээ.

     Өнгөрсөн он жилүүдэд монгол сурвалж бичгүүдийг цуглуулан эмхтгэх ажлуудыг хийсээр ирэв. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа нийгэм түүхийн өөрчлөлтийг даган сурвалж бичгийг хураан хадгалах байгууллага, нийгмийн хүмүүс хамтран үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг хураан цуглуулах ажлыг эхлүүлсэн байна. Онцгойлон өөрчлөлт нээлтээс хойш ӨЗО-оос үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг эмхэтгэн цуглуулж хэвлүүлэх ажлыг удирдах баг байгуулав. Түүнчлэн ӨЗО-ы үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг эмхэтгэн цуглуулах алба, Өвөр Монголын Гэсэрийн ажлын албан байгууллага байгуулсан. 1989 онд бүх аймаг, хотууд үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг хамгаалах ажлын байгууллага нэгжийг бүрдүүлснээр Өвөр Монгол орны үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг эмхэтгэн цуглуулж, сэргээн хэвлүүлэх, орчуулж судлах ажил зохион байгуулалттай, төсөв төлөвлөгөөтэй, удирдлагатай байдалдаа орсон байна.

1980-аад оноос эхлэн Өвөр Монгол орон “Үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг авран хамгаалах зургаан 5 жил”-ийн төлөвлөгөөг тогтоон хэрэгжүүлж, одоо хүртэл “Монгол тулгар бичгийн цуврал”-ын хэлбэрээр 160 гаруй монгол эртний сурвалж бичгийг эмхэтгэн найруулан хэвлүүлж, монгол соёлын хөмрөгт хувь нэмэр оруулж, монгол судлалд нэн олон үнэ цэнэтэй материалыг хангаж өгчээ.

Сурвалж бичгийг хураан цуглуулах ажилд хэдэн үеийн ахмад хүмүүс өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа шавхсан байдаг. Торонгоо багш Өвөр Монголын монгол түүх, хэл утга зохиол судлах газарт ажиллаж байхдаа нэг авын буу, нэг сүх, нэг унадаг дугуйтайгаа Алшаа баруун хошуу, Алшаа зүүн хошуу, Урадын дунд хошуу, Урадын хойд хошуу, Дархан муумянган холбоот хошуу, Дөрвөд хошуугаар олон удаа явж хөдөө гадаа хонож хуучин ном бичиг цуглуулан ардын аман зохиол сурвалжлан тэмдэглэж явсан түүхтэй. Хил дагуу хөдөө орон нутгаар явсан болохоор айл амьтан цөөн, хоол ундны асуудал маш хэцүү гэдэг. Цуглуулсан ном судраа хэнээс авсан нэр ус, газар нутаг, он сарыг нарийн тэмдэглэсэн байдаг. Түүний Цахар нутгийн Хянгирваа сүмээс 1958 онд залж авчирсан 226 боть “Данжуур” бол дэлхий дээр үлдээд байгаа гурван иж монгол шинхуун барын “Данжуур”-ын дотор хамгийн бүрэн сайн нэг ном юм. “Эрдэнэ тунамал нэрт судар оршивой” хэмээх алтан ханы намтар бол дэлхий дээрх цорын ганц эртний сурвалж бичиг болно.

     Үй олон хүмүүс монгол сурвалж бичиг хураан цуглуулахад балрашгүй гавьяа зүтгэл үзүүлснээр хойч үеийнхэндээ эдгээр сайхан сурвалж бичгийн өв хөрөнгийг өвлөн үлдээж, хэмжээлшгүй их үнэ цэнэтэй билээ. Хятад улсын дотоодод 17 мянган төрлийн монгол эртний сурвалж бичиг хадгалагдаж байгаа бөгөөд Орос, Япон, АНУ зэрэг дэлхийн 20 гаруй улс орны 40 гаруй газрын номын сан буюу хадгаламжийн байгууллагад 25 мянган төрлийн эртний монгол сурвалж бичиг хадгалагдаж байна.

 

 

Зохиогч:Баянцэнгэл
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2446
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой