Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ордосын олон улсын марафоны гүйлт ирэх 08-р сард болно

Синьхуа агентлагийн Хөххотын энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ

   Ордос хотын Засгийн газрын мэдэгдэл: 2019 оны 08-р сарын 24-ний өдөр Мэнтай • 2019 Ордос хотын олон улсын марафоны гүйлт Ордос хотын Хиа багш дүүргийн Улаан мөрөн нуур талбайд болно.

Тодруулбал, энэ удаагийн тэмцээн нь марафон, хагас марафон, мини гүйлт, хүүхэдтэйгээ хамт гүйх зэрэг дөрвөн төрөлд хуваагдана. 05-р сарын 24-ний өдрөөс бүртгэл авч эхэлсэн ба албан ёсны вэб сайтаар бүртгүүлэх боломжтой юм байна. Одоогийн байдлаар 18702 хүн бүртгүүлсэн ба тэмцээнд оролцох нийт хүн 20000-аас их гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Ордос хотын олон улсын марафоны гүйлт-2019 17 цаг 30 минутад эхлэх ба тэмцээнд оролцогчид одот тэнгэрийн дор Ордос хотын өнгө үзэмжийг сонирхон үндэстний соёлыг биечлэн мэдрэх боломжтой.

Ордос хот зундаа сэрүүн чийглэг уур амьсгалтай, цэцэг навч дэлгэрч, жигүүртэн шувууд чуулсан, марафон болон аялал жуулчлалын тухтай орчныг бүрдүүлсэн газар. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах комисс тэмцээний өмнө бүх хошуу дүүрэгтэй хамтран хагас марафоны гүйлтийн зам дагуу хронометрын төхөөрөмж угсарснаараа Өвөр Монголын анхны ухаалаг уралдааны зам болсон. Хотын иргэдийн өдөр тутмын амьдралдаа бие махбодоо чийрэгжүүлэхэд боломж бололцоо хангасан байна. Тэмцээний үеэр буухиа уралдаан, хүүхдүүдийнхээ хамт гүйх, амтат хоол хүнс, флюресцент тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үүнээс гадна, зохион байгуулах комисс, Ордос хотын бүх аялал жуулчлалын газруудтай хамтран тэмцээнд оролцогчдод хямдралтай тасалбараар үйлчлэх юм байна. Ордос хот бол Бортохойн соёл иргэншил, хүрлийн соёл иргэншлийн үүссэн газар. Сүүлийн жилүүдэд Хятадын хэмжээнд тэргүүний хот, Хятадын цэвэр хот, Хятадын ой модот хот, Хятадын паркын хот, Хятадын ойжуулалтын хот, Хятадын тэргүүний аялал жуулчлалын хот, бүх Хятадын нийгмийн амар тогтууныг сахиулагч тэргүүний хот зэрэг нэр алдрыг хүртжээ. Энэхүү тэмцээний эхлэл төгсгөлийн цэг Хяа багш дүүрэг нь бүх Хятадын хотын өнгө үзэмжээр нэрлэгдсэн 4A зэрэглэлийн аялал жуулчлалын газар юм.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:2426
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой