2011 онд Гарди уулын цанын уралдааны талбайн тэмцээний зохион байгуулалтыг дээшлүүлэхийн тулд Ягши хотын захиргаанаас Гарди уулын цанын уралдааны талбайг сайжруулан, зэрэглэл ахиулах ажлаа эхлүүлэв. Мөн холбогдох байгууллага нэгжийн мэргэжилтнийг урьж цагийн өнгө аясыг дагасан “Эрвээхий хэлбэрт” уралдааны замыг төлөвлөн, 7.5 километр урт, 8 метр өргөн хээрийн цанаар гулгах уралдааны замыг байгуулж, 3.2 километр урт, 6 метр өргөнтэй замын зуны улирлын хиймэл цанын бааз, 30 төмөр байтай стандарт харвааны талбай, мөн 3700 метр урт үргэлжилсэн хиймэл цасны ус цахилгааны систем, олон төрлөөр ашигладаг өрөө, хэвлэл мэдээллийн төв, тамирчдын хонох өрөөг байгуулж, нийт 14 сая юаний хөрөнгө зарцуулсан байна. Тус суурин мөн Өвөр Монголын цасан дээрх уралдааны төрлийн сорио бэлтгэлийн суурингүй байсан хоосон орон зайг нөхөж, бүх Хятад улсын цорын ганц өвлийн улирлын хоёр төрлийн уралдаан ба хээрийн цанын уралдаан, сорио бэлтгэлийг өвлийн улиралд өрнүүлж болох талбай болсон байна.
Том хэмжээний уралдаан бол ур авьяасаа харуулах тавцан, басхүү өвлийн улирлын спортын наадмын сорио бэлтгэлээ чангатгах сайн аз завшаан болох юм. Ягши хот нэгэнт дараалан 15 удаа Хөлөнбуйрын мөс цасны аялал жуулчлалын наадам, мөн олон улсын цанын урилгын уралдаан зэрэг том хэлбэрийн уралдаануудыг урьд хожид 30 гаруй удаа эрхлэн явагдуулж байна. Үүгээр Норвег, Канад, Америк, Орос зэрэг улс орны тамирчдын анхаарлыг татаж, мөс цасны спортын наадмын нэр нөлөөгөө өргөжүүлсэн байна.
— XIV удаагийн бүх улсын өвлийн улирлын спортын наадамд сайтар баталгаа хангах зорилгоор Хөлөнбуйр хотын холбогдох байгууллага, нэгжүүд өөрийн үүрэг хариуцлага ёсоор ажлаа хуваарилах, ажлын алхам дараагаа гүнзгий ойлгох зэргээр урьдчилсан бэлтгэлээ чангатгаж буй гэж Ягши хотын соёл, спорт аялал жуулчлал радио телевизийн товчооны орлогч дарга Жан Вэньжүн танилцууллаа.