“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

​Ши Жиньпин дарга чухал зааварчилгаа өгөв

​Дарга Ши Жиньпин чухал зааварчилгаа өгөв

       Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин орон нутгийн Ардын төлөөлөгчдийн хурал болон түүний байнгын хорооны ажлын талаар чухал зааварчилгаа өгчээ. Тэрээр:

- Шяниас дээших захиргааны шатны Ардын төлөөлөгчдийн хурал нь байнгын хороо байгуулах бол ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог хөгжүүлж, боловсронгуй болгохын чухал арга хэмжээ болно. 40 жилийн турш орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурал болон түүний байнгын хороо нь намын удирдлага, ард түмэн эзэн мэдэх, хуулийн засаглал зэргийг маш сайн уялдуулан ажиллаж, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, тасралтгүй ахиц дэвшил гаргаж, орон нутгуудын өөрчлөлт, хөгжил болон нийгмийн тогтвортой байдалд чухал хувь нэмрээ оруулсан юм. Шинэ нөхцөл байдал, ажлын шинэ үүрэг нь Ардын төлөөлөгчдийн их хурлын ажилд улам өндөр шаардлага тавьж байна. Орон нутгуудын Ардын төлөөлөгчдийн хурал болон байнгын хороо нь Намын төв хорооны ажлын шаардлагын дагуу орон нутгийнхаа бодит байдалд тулгуурлаж, хууль тогтоох, хянаж удирдах ажлын шинийг санаачлан, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжил болон өөрчлөлтийг улам сайн ахиулж ажиллах хэрэгтэй. Түүнчлэн ижил шатны намын хорооны удирдлагыг хүлээж, ард түмэнтэй харилцаа холбоогоо нягтруулан, Ардын төлөөлөгчдийн хурлын үүргийг улам сайн бадруулж, хуулийн дагуу ард түмний эрх ашгийг хамгаалан, тэдэнд улам их аз буян эдлүүлэх хэрэгтэй. Бүтэц, зохион байгуулалтаа эрчимжүүлж, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэх хүчин чадавхиа нэмэгдүүлэн, ажлын бодит хүчин чадамжаа дээшлүүлэх хэрэгтэй гэж зааварчилсан байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:12529
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой