“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хүүхдээ эрүүл, дархлаатай болгохын тулд юу хийх ёстой вэ

Хүүхдээ эрүүл, дархлаатай болгохын тулд юу хийх ёстой вэ

       Хүүхэд хүмүүжүүлэх амаргүй ажил. Хайр ихэдвэл хүүхэд улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш, эрхийн  тэнэг нэгэн болдог. Харин багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, хэрцгий балмад болох талтай. Жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээр их ур ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс та бүхэнд сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан, хүүхдээ хэрхэн эрүүл өсгөх дараах таван аргыг танилцуулж байна.

1. Дур мэдэж эм өгч болохгүй

      Хүүхэд тань өвдсөн тохиолдолд эмчийн жоргүйгээр эм өгөхийг хориглоно. Таны найз, эсвэл хамаатны хүүхэд ижил өвчин тусаад эдгэрсэн байлаа ч та эмчид хандалгүй дур мэдэн эм өгвөл өвчтэй хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр. Харин жин тавих, ус ширгээх зэрэг уламжлалт аргыг хэрэглэх нь аюулгүйн дээр илүү үр дүнтэй. 

2. Вакцинд заавал хамруул

     Сүүлийн үед вакциныг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй гарч ирсэн нь эцэг эхчүүдийг төөрөлдүүлэх болсон байна. Гэвч өнгөрсөн зуунд олон мянган хүүхэд улаанбурхан, татран, сахуугийн улмаас нас барж байсныг санах хэрэгтэй. Мөн өнөөдрийг хүртэл сүрьеэ дэлхий дахины толгойны өвчин хэвээр байна. Эцэг эхчүүд нөхцөл байдлыг ойлголгүй хүүхэддээ вакцин хийлгэхээс татгалзсанаас болж орчин үед устсан байх ёстой өвчинд олон хүүхэд нэрвэгдсээр байгаа юм.

3. Өвчний шинж тэмдгийг зөв цээжил

Байнга анхаарал халамж тавьдаг хүүхдүүд ч өвчин тусдаг. Энэ бол жирийн үзэгдэл. Ингэж байж дархлаа тогтдог. Гэхдээ эцэг эхчүүд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай хамгийн түгээмэл өвчний шинж тэмдгийг мэддэг байх ёстой.

- Уушгины хатгалгаа: Амьсгалахад хүндрэлтэй, хоолны дуршилгүй болох, бие сулрах, халуурах (сүүлийн байранд илэрч болно).

- Гэдэсний халдвар: Хоолонд дургүй болох, бие сулрах, дөрвөн мөчний мэдрэл сулрах, халуурах, бөөлжих, гүйлгэх, ханиалгах.

- Бронхит: Халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, ханиалгах, бие сулрах, хоолны дуршил буурах, толгой өвдөх, цээжээр хатгуулах хөлрөх.

Гэхдээ хамгийн гол нь яарч сандралгүй шийдвэр гаргах явдал гэдгийг бүү мартаарай.

4. Тоглох, амрах цагийг нь зөв зохицуул

Хүүхдийг эрүүл чийрэг өсгөе гэвэл тоглох болон амрах цагийг нь зөв зохицуулж эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд: Эхээс мэндэлснийх нь дараа хүүхдийг зургаан сараас доошгүй хугацаанд хөхөөр хоолло. Гэртээ тааламжтай орчин бүрдүүл (агаарын температур - +22 С-аас хэтрэхгүй, чийгшил - 50% -аас багагүй); Хүүхдээ өдөрт наймаас багагүй цаг унтуулж гурван цагаас багагүй хугацаанд тоглуул.

5.Тэвчээртэй бай

Зарим хүүхэд нярай байхдаа өвчин тусамтгай байдаг. Харин тэдний ихэнх нь томрох тусам дархлаа нь сайжирч үеийнхнээсээ илүү чийрэг болдог талтай. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongolian.news.cn
Мэдээ үзсэн:2424
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой