“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

“3+N” загвараар ядуурлаас ангижирсан амжилт

-Цахар баруун гаран хойд хошууны боловсролоор амьдрал ядуу хүмүүсийг ядуугаас гаргаж байгааг тэмдэглэв.

     Өвөр Монголын Цахар баруун гаран хойд хошуу “Хоёрт зовохгүй, гурвыг батлах” зорилтыг гол болгож, боловсролоор ядуурлаас ангижруулах “3+N” загварыг шинэчилж, амьдрал ядуу буурай айл өрхийн сургуулийн наснаас өмнөх хүүхдүүдэд болон өсвөр насны хүүхдүүдэд шилдэг сайн боловсрол олгох, боловсролоор ядуурлаас гаргах ажлыг эрчимжүүлсэн байна.

- Ядуугаас гаргахад оюун ухаанаар дэмжих хэрэгтэй. Амьдрал ядуу буурай айл өрхийн хүүхдүүдэд шилдэг сайн боловсрол олгох юм бол нэг гэр бүлийн “ядуурлын үндэс”-ийг үндсээр нь устгаж чадна гэж Цахар баруун гаран хойд хошууны боловсролын товчооны сурагчийг туслан дэмжих хамааралтын төвийн эрхлэгч Жи Пэнюй ярьлаа.

Сүүлийн жилүүдэд Цахар баруун гаран хойд хошууны боловсролоор ядуурлаас ангижруулах “3+N” загварыг шинэчилсээр байна. Үүнд, “3” гэдэг нь мөнгөөр дэмжих, сэтгэл санаагаар дэмжих, урам өгч зоригжуулах гурвыг зааж, “N” гэдэг нь дээрх гуравт чиглүүлэн гаргасан олон төрлийн бодлого юм. Албан журмын боловсролд нэр бүртгүүлсэн амьдрал ядуу буурай хүүхдүүдэд “Хоёроос хэлтрүүлж хоёрыг нөхөх”, Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөө, сургуулийн өмнөх боловсролоос их сургууль дүүргэх боловсролын бүх мөнгийг гаргах бодлого, бүх сургуулийн ангийн багш нар ар гэрийн амьдрал ядуу буурай хүүхдүүдийн гэрт хүрч байдлыг нь ойлгох, онцгой гэр бүлийн хүүхдүүдийг урт хугацаагаар оюун ухаанаар дэмжих дүрэм ба багш нарт сургалт хийх зэрэг арга хэмжээ авч байна. Цахар баруун гаран хойд хошууны Баянцагаан суурингийн нэгдүгээр бага сургуулийн нэгдүгээр ангийн багш Гүө Жя-Инь зуны амралтаар сурагч Хуй Шяотүнгийн гэрт хүрч гэрийн нөхцөл байдалтай нь танилцлаа.

- Манай сургууль тогтсон хугацаатайгаар ангийн багшийг зохион байгуулан амьдрал ядуу буурай хүүхдүүдийн гэрт хүрч амьдралын нөхцөл байдалтай нь танилцах үйл ажиллагаа байнга зохиож байдаг. Боловсролоор ядуугаас гаргах бодлогыг ухуулан сурталчлахаар дамжин хүүхдүүдийн амьдралын байдалд нь тохируулж сэтгэл санаа, амьдрал сурлагын талаар удирддаг гэж Гүө Жя-Инь багш ярьсан юм.

- Хуй Шяотүн эгч дүү хоёул, түүний аав ээжийн бие өвчинтэйн улмаас Хуй Шяотүн маш их сэтгэлийн дарамттай байдаг. Хуй Шяотүн сурлага сайн, ухаантай ч үг дуу цөөн, хүүхдүүдтэй харилцах дургүй. Иймээс бид түүний сэтгэлийн дарамтыг хөнгөлж, хүүхдүүдтэй илүү ярьж сэтгэлийг нь уудлахыг зорино гэж Гүө Жя-Инь ярьлаа.

Хуй Шяотүнгийн ээж Дү Шүхуа:

- Хоёр хүүхэд жил бүр боловсролын дэмжлэг олж байна. Энэ нь бидэнд маш их тус дэмжлэг болсон гэж хэллээ.

Амьдрал ядуу буурай хүүхдүүдэд зориулан Цахар баруун гаран хойд хошуу нь “Боловсролоор дэмжихээр дамжин хэсэг хүмүүсийг ядуугаас гаргах”-д хүч тавин ажиллаж, ядуурлаас ангижруулах “3+N” загварыг тасралтгүй шинэчлэн, сургуульд орох наснаас өмнөх боловсролоос их сургууль дүүргэх боловсролын бүх мөнгийг гаргах бодлогыг бүгдийг бий болгожээ.

Цахар баруун гаран хойд хошууны нэгдүгээр дунд сургуулиас их сургуульд шалгалт өгч орсон Фүюй арван жилд суралцаж байхдаа гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан сурлагаа зогсоох бодолтой байсан юм. Тухайн үед Цахар баруун гаран хойд хошууны боловсролын товчооноос түүнд боловсролын тусламж олгож туслан дэмжсэн байна.

- Хошууны боловсролын товчооноос надад 4850 юаний боловсролын тусламж өгсөн юм. Тухайн үед ангийн багш сар бүр гэрт ирж маний амьдралын нөхцөл байдлыг ойлгодог байсан. Би ном бичгээ сайн сурч, шилдэг сайн амжилтаараа аав, багш, надад тусалж дэмжиж ирсэн бүх хүмүүсийн ачийг ариулна гэж Фүюй ярьсан юм.

2018 онд Цахар баруун гаран хойд хошууны албан журмын боловсролд бүртгүүлсэн амьдрал ядуу буурай хүүхэд бүрт “Хоёроос хэлтрүүлж хоёрыг нөхөх”, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөөний ашиг олгосон байна. Тус жилд бүртгүүлсэн амьдрал ядуу буурай 1795 хүүхдэд 4.57337 сая юаний тусламж олгосон ба Хятад улсын нээлт хөгжүүлэлтийн банкаар дамжин амьдрал ядуу 337 оюутанд 2.2156 сая юаний зээл олгосон байна.

Зохиогч:Хайчюань
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2572
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой