“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин дарга өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн хурал хуралдуулав

Дарга Ши Жиньпин өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн хурлыг хуралдууллаа.

     Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 24-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дарга Ши Жиньпин тус зөвлөлийн IX хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлэв. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь манай намын анхны зорилтоо үл мартан, хариуцлага үүрэглэж буй чухал илэрхийлэл юм. "Анхны зорилтыг үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжлэх" гол сэдэвт сургалтын арга хэмжээний дагуу хүрэлцэхгүй талаа нөхөж, уян хатан хүчнийг баталгаажуулан, ашгийн хойноос хөөцөлдөх үзлийг орхиж, хөгжилд харшилж буй тогтолцоо механизмын эмзэг талыг засан сайжруулахыг Ши Жиньпин дарга онцлов.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дэд дарга Ли Кэчян, Ван Хун-ин, Ханьжэн нар хуралд оролцлоо.

Хурлаар "Үндэсний шинжлэх ухаан технологийн ёс зүйн зөвлөлийг байгуулах төсөл", "Оюуны өмчийн эрхийг хамгаалахыг эрчимжүүлэх тухай санал", "Уламжлалт хятад эм эмнэлэг, анагаах ухааныг уламжлан хөгжүүлэх тухай санал", "Хятад- ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны туршиц бүсийг байгуулах ерөнхий төсөл" зэргийг хэлэлцүүлэн баталсан байна.

Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн гишүүд, төв хороо, төрийн байгууллагын холбогдох салбарын хариуцлагатай албаныхан нар хуралд оролцлоо.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:13147
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой