Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах төрийн бодлого нь “Эрүүл энх Хятадын стратеги бодлого”-ын хүрээн дэх чухал арга хэлбэр юм. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хотын Санхүүгийн байгууллага хөрөнгө мөнгө хуримтлуулан, эм эмнэлгээр туслах, хот, хөдөөгийн ард иргэдийн хүнд өвчний даатгалыг харилцан уялдуулах ажлыг эрчимтэй хийж байна.
Нэг. Хотын зэрэглэлийн санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв. Хөлөнбуйр хотын Сангийн товчоо 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд нийт 66,45 сая юанийн хөрөнгө оруулан, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах төслийг сайжруулсан байна.
Хоёр. Хот, хөдөөгийн оршин суугч иргэдийн үндсэн эм эмнэлгийн даатгалын стандартыг сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэв.
Гурав. Хот, хөдөөгийн оршин суугч хийгээд иргэдийн үндсэн эм эмнэлгийн даатгалд хамрагдсан иргэн бүрийг хүнд өвчний даатгалд хамруулав.
Дөрөв. Олон төрлийн тусламжийн нөөцийг нэгтгэн, түр хугацааны тусламжийн хөрөнгө мөнгө болон эм эмнэлгийн тусламжийн хөрөнгө мөнгийг олгох ажлыг сайн хийв.
Тав. Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгөөр үндсэн зүйлийг баталгаажуулах ажлыг сайжруулав. 2019 онд хотын зэрэглэлийн санхүүгийн байгууллагаас нийт 25,38 сая юанийг эрүүл мэндээр ядуурлыг бууруулах салбарт зарцуулсан байна.