“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Оросын харилцааны шинэлэг талыг өгүүлэх нь

Хятад, Оросын харилцаа шинэ эрин, шинэ цаг үе, олон улсын шинэ орчин нөхцөлд хөл тавилаа.

  БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэдхэн өдрийн өмнө зохион байгуулсан олон улсын чуулга уулзалтад оролцсон мэргэжилтнүүд Хятад-Оросын харилцааны түвшинг дээшлүүлэх нь практик болоод түүхэн чухал ач холбогдолтойг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. 
Хятадын удирдагч Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийхдээ тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр улсын тэргүүн шинэ эринд стратеги, хамтын ажиллагааны бүхий л талын харилцааг хөгжүүлэх Хамтарсан мэдэгдэл, даяарчилсан стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх мэдэгдэлд гарын үсэг зурцгаажээ.
Хятад-Оросын харилцааг шинээр тодорхойлох нь ба шинээр дэвшүүлж буй бодлогууд. 
Орчин үеийн олон улсын харилцааны Хятадын академийн Оросын судалгааны институтийн захирал асан Зи Жиэ “Хятад, Орос хоёр нь шинэ эринд хөл тавиад эдийн засгаа хөгжүүлж, ард түмний материаллаг амьдралын түвшнийг сайжруулах дотоодын нэн чухал шинэ бодлоготой нүүр тулж байна” хэмээн хариуцлагатайгаар мэдэгджээ.
Хятад-Оросын харилцааг шинээр тодорхойлох нь ба олон улсын нөхцөл байдлын шинэ дүр төрх. 
Өнөөгийн олон улсын нөхцөлд Хятад, Орос хоёр улс тус тусын зорилго өөд тэмүүлж байгаа билээ. Хоёр улсын өмнө аятай таатай нөхцөл бололцоо, хэтийн боломжууд нээгдэж байна. Судлаач Зи Жиэ “Шинжлэх ухаан, техникийг ухаалаг болгож, нийгмийг мэдээ мэдээллээр ханган, эдийн засгийг даяарчлан, энэ дэлхийг олон туйлт болгон өөрчилж байгаа үйл явц нь угтаа дэлхийн хөгжил дэх Хятад, Орос хоёр улсын оролцоог улам нэмэгдүүлэхэд нөлөөлж байна” гэж цохон тэмдэглэв. Түүний зэрэгцээ барууны зарим улс орон ухаалаг технологийг монопольчлон эрхшээж, мэдээллийн салбарыг өөрт ашигтайгаар залж чиглүүлснээр дарангуйлал, ноёрхлыг өөгшүүлэн хамгаалж, даяарчлал, олон талт хамтын ажиллагааны үйл явцад саад тотгор учруулж байгаа ажээ.
Аюулгүй байдлын стратеги нь Хятад-Оросын харилцааны түвшнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатайг сануулж байна. 
БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчийн сайдын яамны цэргийн атташе асан Ван Хайюнь олон улсын харилцаанд нэг туйлт ертөнцийн үзэл, дарангуйлал, ноёрхол газар авч түгэн дэлгэрэхийн хэрээр барууны зарим улс орон Хятад, Орос хоёр улсыг стратегийн гол дайсан, томоохон аюул хэмээн харж, барьж хориглосон шинжтэй бодлого хэрэгжүүлж байна гэж үзжээ. Ийм нөхцөлд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс Хятад, Орос хоёр стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нэн чухал билээ. Хоёр улс мөр зэрэгцэн, нуруу нуруугаа түшилцэн, гар гараасаа барилцан, зүрх сэтгэлээ нэгэн чигт хөглөн харилцан туслалцаж, хэн хэндээ дэмжлэг үзүүлэн, итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өрнүүлэх шаардлагатай байна.
Хөгжлийн стратеги нь Хятад-Оросын харилцааны түвшнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатайг сануулж байна. 
Ван Хайюнь “Хятад, Орос хоёр улс нэг талаас хэн хэнээ харилцан нөхөх давуу талдаа дөрөөлөн хамтдаа хөгжиж дэвжих бүхий л бололцоог бүрдүүлж, нөгөө талаас олон улсын нийгэмлэгүүдээс учруулж буй зүйл зүйлийн саад тотгор, улс төрийн нэг талт бодлого, худалдааны монопольчлол зэрэг хүндрэл бэрхшээлтэй нэгэн хүчээр тэмцэх учиртай” гэж мэдэгджээ. 
Их гүрний үүрэг хариуцлагыг боджуулан биелүүлэхийн тулд хоёр улсын харилцааны түвшнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм. 
Дэлхийн тэргүүлэх хоёр их гүрэн, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн гишүүн Хятад, Орос хоёр улс угтаа түүхэн чухал хариуцлага үүрдэг билээ. Ван Хайюний мэдэгдсэнээр “Дарангуйлал, ноёрхлын эсрэг тууштай тэмцэж, дэлхийн бүхий л улс үндэстний энх тайван байдал, хөгжил дэвшлийг хамгаалахын тулд Хятад, Орос хоёр улс нь их гүрний хувьд илүүтэй хариуцлага хүлээж, оногдсон үүргээ ухамсарлан, олон улсын стратегийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд энэ төрлийн стратегийн хамтын ажиллагааг алхам алхмаар бэхжүүлж, олон улсын шинэ дэг журмыг үүтгэн бий болгоод, шинэ эрин дэх улс үндэстнүүдийн даяарчилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц болох учиртай” юмсанжээ.
Түүнчлэн Хятадын нийгмийн ухааны академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн институтийн шинжлэх ухааны ажилтан Ли Юнхуй хатагтай “Шинэ цаг эрин Хятад, Орос хоёр улсын хоёр талт олон улсын харилцааг шинэлэг агуулгаар баяжуулсан нь хамтын хүчээр хөгжил дэвшилд тэмүүлэх шинэ арга замыг эрэлхийлж, ирээдүйд итгэх шинэ итгэлийг бий болгож буйгаар илрэн гарч байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV.com
Мэдээ үзсэн:8601
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой