”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүндлэл гэр бүлээс эхэлнэ...

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үеэ өнгөрдөг газар нь гэр орон билээ.

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үеэ өнгөрдөг газар нь гэр орон билээ. Та учирсан зовлон зүдгүүрээ аль болох гэр орондоо чирч ирэхгүй, хэрүүл маргаан үүсгэхгүй байх талаар хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, ажлын болон хувийн бэрхшээлээ гэр бүлдээ аль болох бага ярих ёстой юм. Гэр оронд үүссэн асуудал хүндрэлийг хурцатгаж, хэрүүл маргаанд хүргэхгүй хурдан дарж чадвал та аз жаргалтай амьдарна.

Тэгээд ч нэгэнт үүссэн бэрхшээл загнаж зандарснаар засагдчихгүй. Бага бухимдаж, сэтгэл санаагаа тайвшруулах тусам бэрхшээлээс гарах арга замыг түргэн олж чадна. Нэг гэр бүлийнхэн аливаа буруу үйлдлийн буруутанг хайж олох, шийтгэх гэж бие биеэ зовоох хэрэггүй. Ингэснээр буруу үйл хийсэн хүнээ, дээр нь өөрийгөө, бас болоогүй бусдыгаа ч зовоох аюултай.

Тиймээс бурууг нь ганцхан удаа хэлээд орхих нь зүйтэй. Нэг тогооноос хоол идэж байгаагаа буруутгах хэрэггүй. Харин ч зовж яваа нэгэндээ сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амрахад нь хүртэл туслах ёстой. Хэн бүхэн өдөржин ажил хийж ядраад гэртээ ирдэг. Одоо бүгд л амрах хэрэгтэй байгаа учир хүндрэлтэй асуудлуудаа ярих гэсний хэрэггүй. Тэр тусмаа гэрийнхэндээ санхүүгийн туслалцаа үзүүлж, тэдэндээ хүссэн бүхнийг нь байнга авч өгч баярлуулж чаддаггүй юмаа гэхэд уурлуулж бухимдуулахгүй байж хэн ч чадна.

Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенийхээ жаргал, зовлонг хэлүүлэлтгүй мэдэрч, туслах, сэтгэл санааны дэм өгөх, өөрөөр хэлбэл, нэг нь ядарсан царайтай байвал сайхан өтгөн цай чанаад өгөх гэх мэтээр халамжлах хэрэгтэй. Тэр танд баярлахаас гадна та өөрөө түүнд тусалсандаа баяртай байх болно. Ингэж бид гэр орондоо аз жаргалыг авчирч бусдыг хайрлаж гэмээнэ бусдад хүндлэгддэг юм.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Mongolian National Broadcaster
Мэдээ үзсэн:8517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой