Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Монголын Гадаад Хэргийн сайд нар уулзав

Тайландын нийслэл Бангкок хотод 08-р сарын 02-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзав.

 

Уулзалтын үеэр Ван И хэлэхдээ: Энэ он Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа урагштай хөгжиж, хоёр талын дээд түвшний солилцоо олширч, найрамдлаа уламжилж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг ахиулж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаа харгалзан үзэж, "Бүс ба зам”-ын санаачилгыг "Хөгжлийн зам" -тай гүнзгий уялдуулж, аль болох хурдтай бодит үр дүнд хүргэх ёстой. Хоёр тал үргэлжлүүлэн олон талт зохицуулалтаа улам бүр эрчимжүүлж, Хятад, Монголын харилцааг шинэ агуулга, эрч хүчээр сэлбэх ёстой гэжээ.

    Д.Цогтбаатар хэлэхдээ: Энэ он нь Монгол, Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийг Хятад улстай хамтран сайтар зохион байгуулахад Монгол Улс бэлэн байгаа. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл илэрхий болж байгаа бөгөөд "Бүс ба зам" санаачилга нь олон талт үзлийн төлөөлөл болж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулахад ашигтай юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтыг биелүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож, бүрэн гүйцэд дэмжихэд бэлэн байна. Хятадтай байх харилцаагаа Монгол Улс маш чухалчилдаг бөгөөд тогтвортой, хүчирхэг, цэцэглэн хөгжсөн Хятад улс нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж, Монгол Улсад хөгжлийн чухал боломжуудыг авчирч чадна гэж үзэж байна. Монголын тал нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улстай хамтран, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:3432
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой