Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ангир: монгол үндэстний анхны олон улсын эрдэнийн чулуу хянан тогтоогч

Ангир: монгол үндэстний анхны олон улсын эрдэнийн чулуу хянан тогтоогч

    Хүний газар эрдэм сурахаар хүслийн жигүүр сунгасан хорь хүрээгүй охин ганцаар арлын Япон улсыг зорьлоо. Охин үрээ онгоцны буудалд хүргэсэн аав ээж нь салж ядсан сэтгэлээ дарж ядан нүдэндээ нулимстай хоцорсон нь саяхан мэт. “эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг билүү.

Японд хүрсэн анхны өдрөө Ангир улсдаа буцмаар л санагдлаа. Гэтэл мөнгө төгрөгөө үрж, сэтгэл санаагаа гаргаж харь гүрнийг чиглүүлсэн аав ээжээ бодон Ангир зоригоо чангалж хичээл сурлагадаа хичээсэн юм. Ерөөс аав ээжээ санаж байна гэж ярилгүй, харин сэтгэлээ барьж хичээн ажиллаа. Энэ бол Ангирын анх Япон улсад очих үеийн байдал аж.

Ангир Хөхход төрж өссөн. Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хянган замын үндэстний туршилтын сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн харьяат дунд сургууль дамжин монгол соёлын орчинд бойжин өссөн тэр аав ээжийн ганц хайртай охин.

“Хүн өөдөө, ус уруугаа” гэдэг. Үр хүүхдийнхээ өөдтэй өнгөтэй явахыг хүсэхгүй аав ээж гэж хаа байх уу. Ийм болохоор охиноо хүнээс илүү эрдэм чадвартай болгон хүмүүжүүлэхийн төлөө улсын явуулсан нь энэ. Аав ээжээсээ анх салж хол явж байгаа Ангирын хувьд бүх юм шинэ сэвүүн. Аав ээжээсээ авсан амьдралын мөнгөө нэгийг ч алдалгүй тэмдэглэл хийж, өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөө ч төсөв төлөвлөгөөтэй зардаг нь түүний амьдралын дадал.

- Тухайн үед Япон улсад ганц алим гэхэд 8 юаний үнэтэй байсан, бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өндөр байсан болохоор арвилж амьдрах л шаардлагатай байсан гэж Ангир тухайн үеэ эрэгцүүлнэ.

Ангир 2003 онд Япон улсыг зорьж, Токио хотын Канагава их сургуулийн олон улсын арилжааны мэргэжлээр суралцжээ. Тэр нэг талаар суралцаж нэг талаар хөдөлмөр хийдэг.

Ангир их сургуулиа дүүргэн, Япон улсад байрладаг дэлхийн 500 хүчирхэгт жагсдаг Герман улсын нэгэн бараа бүтээгдэхүүний компанид ажилд оров.

- Цалин хөлсний тал дээр боломжийн байдаг ч ахиж дэвших орон зайгүй байсан. Хүн болж төрсний учир өөрийн үнэ өртгөө илрүүлэх ёстой хэмээж би боддог.

Өндөр цалинтай ажлаа хаясан Ангир өөр замыг сонгохоор болов. “Миний охин өөрөө л мэд, аав ээж нь чиний сонголтыг дэмжинэ” гэж зоригжуулдаг.

Ангир нэг удаа аав ээжээ дагуулан Тайландад аялсан юм. Тайланд нь “Дэлхийн алмас чулуу буюу эрдэнийн чулууны арилжааны төв” гэгддэг билээ. Тайланд улсад сувд эрдэнэ харсан Ангирт сувд эрдэнэ борлуулах талаар бодол төржээ.

Бодсон зүйлээ зоригтой хийнэ гэдэг тийм ч хялбар биш. Тэрээр англи хэл сурч, “Ази тивийн эрдэнийн чулууны дээд сургууль”-д эрдэнийн чулуу шалган тодлох мэргэжлээр суралцав. Сурсан зүйлээ үзүүрт нь гаргана гэж чармайдаг нь Ангирын зан. Маш чармайлттай суралцсан Ангир 2014 онд олон улсын эрдэнийн чулуу хянан тогтоогчоор үнэлэгдсэн байна. Энэ нь монгол үндэстний анхны олон улсын эрдэнийн чулуу хянан тогтоогч болох юм.

Хэцүү бэрхийг дааж халшралгүй чармайх бол Ангирын баримтлал. Тэр сувд эрдэнийн талын мэдлэгээ батжуулахын зэрэгцээ дэлхийн нэр алдартай хүмүүстэй уулзан олон зүйлийг сурчээ. Францын нэрт эрдэнийн чулуу хайн тодлогчийг дагаж хоёр удаа хээрийн судалгаа хийсэн байлаа. Африк тивд байрлах нэгэн уурхайд хайн судалгаа хийжээ. Тус уурхай нь 500 метр гүн байсан болохоор анх орж байгаа хүнд амьсгалахад их хүнд юм.

- Хээрийн судалгаа хийх нь аялан жуулчилж буй явдал биш, замын хүнсээ бүгдийг үүрч бэрх бартаатай уулан замаар явж хээр хононо гэж тэр ярьлаа.

Нэг эмэгтэй хүний хувьд хээрийн судалгаа нь маш хатуу, тэсвэр тэвчээр шаардагддаг эрсдэлтэй ажил юм. Гэвч чулууны сонирхолтой болсон Ангирын сэтгэлийг зогсоож чадаагүй.

Ангир 2013 онд Токио хотноо “Ангир арилжаа худалдааны кампани”-аа бүртгүүлэн, дэлхийн өнцөг буланд байгаа бүх улсаас эрдэнийн чулуу оруулан гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Эрдэнийн чулуу хянан тогтоогч болсон Ангир мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж, өөрийгөө сорьсоор байлаа. Эрдэнийн чулууг шалган тодлоход маш нарийн ажил шаардагддаг. Өргөрөг уртрагийн зөрөө болон нарны гэрлийн тусалтаас шалтгаалан адил нэгэн чулууг адил бус газар, адил бус цагт харахад өнгөний зөрөө их гардаг.

Ангир Япон, Британи,Солонгос, Хятад, Монгол зэрэг таван хэлээр ярьж чаддаг учраас дэлхийн маш олон улс оронтой арилжааны талаар хамтын ажиллагаатай байдаг.

- Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүндээ үндэстний соёлын элементийг агуулж байдаг. Сувд эрдэнэ ялган таних сургалтын төв байгуулж хүмүүст туслах төсөв төлөвлөгөөтэй байна гэж Ангир бидний ярилцлагын үеэр цухас дурдсан юм.

Зохиогч:Баярцэнгэл
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:3705
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой