Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Эрээн хотын дарга төлөөлөгчид Дорноговь аймагт айлчлав

Эрээн хотын дарга төлөөлөгчид Дорноговь аймагт айлчиллаа.

    Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Уулаар ахлуулсан төлөөлөгчид саяхан Монгол Улсын Дорноговь аймагт айлчилж, Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн наадамд оролцон, Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгчид уулзалт зохион байгуулав.

Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Уул:

- Юуны өмнө Монгол Улсын Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойд баяр хүргэж байна. Эрээн хот болон Дорноговь аймаг хил залгаа оршдог, ардын зан заншил адил байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр тал эдийн засаг худалдааны харилцаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо, дэд бүтцийн байгуулалт зэрэг талаар олон хамтын ажиллагаа зохиож, сайн амжилтад хүрсэн байна. Өнөө жил БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, Эрээн хот Монгол руу нээлттэй хамгийн том боомт болсны хувьд Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо, иргэдийн харилцаанд сайн хувь нэмэр гаргаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж,  “Бүс ба зам”, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтад санаачилгатай уусалцах ба түүнд үйлчилж, хоёр талын иргэдэд хүртээмжтэй болгож, харилцан ашигтай хамтдаа хожихыг биелүүлнэ гэсэн байна.

Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн сүүлийн жилүүдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн товч байдлыг танилцуулж, Эрээн хотын намын  хороо, Засгийн газрын олон жилийн турш үзүүлсэн дэмжлэг тусламжинд талархал илэрхийлэв. Тэрээр:

- Олон жилийн турш Дорноговь аймаг болон Эрээн хот найрамдалт хамтын ажиллагааны харилцаа, солилцоотой, хоёр талын иргэдийн харилцаа маш идэвхтэй байна. Хоёр тал соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, нэн илүү найрамдалтай, нэн өргөн хамтын ажиллагааны харилцаа байгуулахыг хүсэж байгаа. Монголын тал Хятадын талтай хамт хоёр орны хилийн бүсийн хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулж, шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэж хэллээ.

Энэ хугацаанд Эрээн хотын сонины газар болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сурвалжилж мэдээлэхийг хэвийн болгох, интернэтийн шинэ хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах, суралцаж бэлтгэл хийх ажил зохион байгуулах зэрэг тал дээр хамтын ойлголттод хүрсэн байна.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:3470
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой