”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн малчдын орлогыг нэмэгдүүллээ

Сөнид баруун хошуу махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн малчдын орлогыг нэмэгдүүллээ.

Өнгөрсөн жил Сөнид баруун хошууны Жяшин тарих тэжээх хоршоо нь Австрал улсаас махны чиглэлийн 2000 ангис үхэр оруулж, Засгийн газраас үхэр нэг бүрд 5000 юанийн тусламж үзүүлжээ. Эдгээр үхэр нь энэ жилийн 2 дугаар сараас эхлэн тугалж, 1700 гаруй төл тоссон байна. Тусгай хоршоонд ажиллаж буй 500 гаруй ажилчнаас 100 гаруй нь амьдралын боломжгүй ядуу буурай өрхийн иргэн болно.

- Энэхүү хоршоонд ажиллаад сарын 4000 гаруй юанийн цалин авч байна. Манай эхнэр 2000 юанийн цалин авдаг. Гурван жилийн дараа хувьцаа хувааж өгнө хэмээн ажилтан Үнэнбат ярив.

Үнэнбатынх Санбулаг сумын Баяннуур багийн ядуу буурай өрхийн нэг. Тэрээр эхнэрийн хамт багийн зохицуулалтаар ядуурлаас ангижруулах хөрөнгөөр тус хоршоонд хувь оруулж, гурван жилийн дараа хувь оруулсан мөнгөнийхөө 10 хувийн хувьцааг авах аж.

Жяшин тарих тэжээх хоршоо нь Сөнид баруун хошууны “Өмчлөлийн эрхгүйгээр хувьцаа хуваах хамтын ажиллагааны загвар”-ын иннавацын аж ахуйн нэгжийг татан оруулж, аж ахуйн нэгжээс хашаа саравч барих, үхэр худалдан авах ажлыг хариуцаж, малчдын хамтын эдийн засаг ба аж ахуйн нэгжийг дагуулан хөгжүүлэх ашиг тусын хамтын цогцыг бүрдүүлж, хувь оруулсан ядуу буурай өрхүүд мөнгө төгрөг гаргалгүйгээр ашиг орлого олохыг баталгаажуулж байна. Үхэр худалдан авах мөнгө, хашаа саравч барих, хээлтүүлэг, тэжээх, борлуулах зэрэг ажлыг хоршооноос хариуцдаг. Одоогоор үхэр тэжээх нь үнэ ханш тогтвортой, өвс бордоонд хэмнэлттэйн дээр тусгай хоршоод нь ядуу буурай өрхүүдэд тус дэм үзүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Сөнид баруун хошуу нь хөдөө аж ахуйн мал аж ахуйн ажлыг чухалд үзэж, малын ашиг шим тариалангийн эко бүтээгдэхүүнийг боловсруулах сууринг бүтээн байгуулах, чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, брэнд бий болгох, бүс нутагтаа зохицуулан “Хонийг хасан, үхэр нэмэх” стратегийг хэрэгжүүлж, шилдэг үүлдрийн махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлаа сайжруулж, 10000 гаруй шилдэг үүлдрийн үхрийг оруулан авч ирсэн байна. Сөнид баруун хошуу нь 2018 онд 51874 үхэр маллаж, 2017 оны мөн үеэс 6729 нэмэгдэж, нэмэгдлийн норм 14.9 хувьд хүрчээ. Мөн 3 томоохон махны чиглэлийн үхрийн ферм байгуулжээ.

2018 онд шилдэг үүлдрийн махны чиглэлийн 811 үхэр, махны чиглэлийн 2400 ангис үхэр худалдан авсан байна. Сөнид баруун хошуу нь Жяшин хоршоотой хамтран шилдэг үүлдрийн махны чиглэлийн 10000 үхрийн ферм байгуулж, одоо нийт 24600 хавтгай дөрвөлжин метр талбайтай стандартад нийцсэн үхрийн хашаа 23 байгуулав. Үүнээс 15 хашаа нь ашиглалтад орж, оруулан авч ирсэн 2000 ангис үхэр нь 2 дугаар сараас эхлэн тугалж, бараг 1700 гаруй тугал тосч, үйлдвэрлэлийн өртөг 24 сая юаньд хүрч аж. Миньмү нутгийн үүлдрийн малын ашиг шим хөдөө аж ахуйн хэрэгслийн компанийн өвсний үйлдвэрлэлийн зах зээлийн нөөцөлсөн өвсний нөөцийг түшиглэн, үндсэн бүтээн байгуулалтыг дуусгаж, 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бөхий үхрийн хашаа шинээр 10 барьж, махны чиглэлийн 400 ангис үхэр худалдан авч, 391 үнээнд хээлтүүлэг хийв. Энэ жилийн 5 дугаар сараас эхлэн тугалж, 360 гаруй тугал тосохоор төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн өртөг 54 сая юаньд хүрэх болно.

Сөнид баруун хошууны Эрээннуур сумын Рашаант багийн Тэнгис хоршоо нь 2017 онд байгуулагдав. Багаас “тусгай хоршоо + ядуу өрх” ба “хариуцуулан тэжээлгэх болон хувь оруулах” аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах загварыг хэрэгжүүлэн, нийтийн аж ахуйн хөрөнгө мөнгөөр ядуу буурай мал аж ахуйн 26 өрхийг дэмжин хоршооны гишүүн өрхөөр оруулж, жил бүр хувь оруулсан хөрөнгө мөнгөний 10 хувийн хувьцааг хуваан олгодог болов. Ядуу буурай өрхийн нэг Алтансүхийнх үхрээрээ хоршоод хувь оруулж, жилийн эцэст 1400 юанийн хувьцаа авчээ.

- Хувь оруулахыг дэмжих нь шууд мөнгө төгрөг бараа бүтээгдэхүүн өгөхөөс илүү ашигтай. Бодлогын сайнаар амьдрал хэнд ядуу буурай өрхүүд сайхан амьдрах болсон хэмээн Алтансүх ярьж байлаа.

Энэ жил Сөнид баруун хошуу мал аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол болгож, мал аж ахуйн бүтцийн төлөвлөлтийг хурдтай ахиулж, аж үйлдвэрлэлийн төлөвлөлт, хөгжлийн төлөвлөгөө ба “хонийг багасгаж, үхрийг нэмэх”, “хонины үүлдрийг сайжруулж, тэмээг нэмэгдүүлэх” ба хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн эргэн тойронд махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, семинтар үхрийг голлон маллаж, ангис үхрийг хавсарган малласан шилдэг үүлдрийн махны чиглэлийн үхрийн ферм байгуулах ажлаа сайжруулсан байна. Жилийн сүүлч болтол 300 дээш шилдэг үүлдрийн махны чиглэлийн үхрийн хоршоо 5 байгуулж, жилд тэжээх махны чиглэлийн үхрийг 60 мянгад хүргэж, 21 хээлтүүлгийн өртөө байгуулан 3099 үнээнд хээлтүүлэг хийхээр төлөвлөв. “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд махны чиглэлийн үхрийн ерөнхий тоог 100 мянгад хүргэх аж.

Хятад улсын агаар аяллын аж үйлдвэрлэлийн группээс Сөнид баруун хошуунд 5 сая юанийн хөрөнгө оруулж, Санбулаг сумын Эрдэнэтал багт махны чиглэлийн үхэр тэжээх шинэчилсэн ферм байгуулав. Эрдэнэтал махны чиглэлийн үхрийн хоршоо нь “тусгай хоршоо + ядуу өрх”-ийн аж үйлдвэрлэлээр тэтгэх загвар ба “тусгай хоршоо + мал аж ахуйн өрх” хувь оруулж, хамтран ажиллах загварыг ашиглан, ядуу өрх ядуурлаас ангижран чинээлэгжих, ажил орлоготой болохыг дэмжин, хоршооноос жил бүр 450 мянган юанийн ашиг орлогоороо ядуу буурай өрхүүдийг тэтгэж байна. Ядуу буурай өрхүүд нь ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгө ба махны чиглэлийн үхрээр хувь оруулах буюу хариуцан тэжээх хэлбэрээр дамжин жилд нэг үхрээс 1000 юанийн хувьцаа авч байна.

Зохиогч:Нийтлэл: Хүслэн
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:7672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой