Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөөдөр дэлхий нийтийн өвчлөлийн үзүүлэлтийг цусны даралт ихсэх өвчин давамгайлж байна. Артерийн судасны цусны даралт нэмэгдэх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйл нь стресс, амьдралын тогтворгүй хэмнэл, эрүүл бус хооллолт, тос өөхтэй хүнсний бүтээгдэхүүнүүд тооцогдож байна. Энэ үүднээс та бүхэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахад тустай зарим нэг хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Хүнсний ногооны ногоон навч

Ногооны ийм навчинд нитрит элбэг байдгаас өндөр даралтыг тогтооход тустай гэдгийг Британийн зүрхний сангийн захиалгаар хийсэн судалгаа харуулжээ.

Өдөр бүр нитритээр баялаг ногоон навч 1-ээс 2 порцыг хэрэглэхэд  артерийн даралт өсөхөөс  24 цаг сэргийлж чадах гэнэ. Үүнд байцаа, өргөст хэмх, салат навч,  бууцай, манжингийн навч  зэрэг ногоонууд орно.

2.Сармис

Сармисыг байгалийн антибиотик гэдэг нь худал зүйл биш юм. Түүний бүрэлдэхүүн дэх аллицин нь нян, мөөгөнцрөөс хамгаалах төдийгүй эрүүл мэндийн бусад асуудал, ялангуяа даралт ихсэхийг даван туулахад тусална.

Кашмирын их сургуулийн эрдэмтэд сармис нь судас тэлэх, сулруулах үйлчилгээтэй азотын оксид үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ. Улмаар сармис нь дээд доод  даралтыг бууруулдаг болохыг Саудын Арабын Халидын хааны их сургуулийн эрдэмтэд баталж байна.

3.Арвай, овьёос

Арвайд бета-глютан гэдэг ер бусын бодис агуулагддаг. Энэ бета-глютан нь холестрин болон цусны даралтыг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Лидсийн их сургуулийн эрдэмтэд 28 төрлийн судалгаа явуулсны дүнд ийн баталсан байна.

4.Манжин

Каролина мужийн Уэйк-Форестын их сургуулийн эрдэмтэд цусны даралтад манжингийн шүүс ямар нөлөөтэйг судалж үзсэн байна. Тэд дөрвөн долоо хоногийн хугацаанд өдөрт нэг стакан манжингийн шүүс уугаад байвал дээд, доод даралт тогтворждогийг тогтоожээ. Ингэж сайнаар нөлөөлж байгаагийн шинж тэмдэг эхний хоногоос л мэдэгдэнэ гэнэ.

5.Сэвэг зарам, буурцаг

Буурцаг нь ургамлын уураг үүсгэгч жинхэнэ эх үүсвэр юм. Канадын Манитобын их сургуулийн эрдэмтэд лабораторийн харх дээр цуврал туршилт явуулсныхаа дүнд буурцагтай сэвэг зармаар бэлтгэсэн хоол нь  цусны даралт, холестрины түвшинг бууруулдгийг тогтоосон байна.

6.Самар

Пенсильванийн их сургуульд туулайн бөөр модны самар ямар нөлөөтэйг судлаад бухимдлаас үүдэлтэй артерийн даралтыг бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Торонтогийн Гэгээн Михаилын эмнэлгийн судлаачид ч миндаль хэмээх самарт бас ийм шинж байдгийг олж тогтоосон байна.  

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:4239
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой