Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шинэ технологийн ертөнцөд ухаалаг залуус түүчээлнэ

Орчин үед интернэт бидний амьдралд дутагдаж болшгүй зүйл болсноор барахгүй идэж уух, явах, суухаас авахуулаад амьдралын бүхий л явцад олон цар хүрээнд хэрэглэгдэх болсон нь хүмүүсийн амьдралд асар их өөрчлөлт авчирсан.

        Сүүлийн жилүүдэд хүмүүс интернэт ашиглан өөрийн хүссэн, сонирхолтой зүйлээ хийж, орлого ч олох болсон. Энд интернэт сүлжээгээр орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа хэсэг залуучуудын тухай дурдахад таатай байна.

        Тэд олон төрлийн APP ашиглаж, богино бичлэг хийх, шууд нэвтрүүлэг хүргэх зэрэг хэлбэрээр орон нутгийнхаа соёл иргэншил, байгалийн өнгө үзэмжийг хүмүүст хүргэн, гадны жуулчдын анхаарлыг татаж, соёл  аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Эдгээр залуучуудын орчин үеийн мэргэжлийг чадамгай ашиглаж, өөрсдөө ашиг орлого олохын зэрэгцээ нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ үзүүлж буй нь бахархууштай. Интернэт хөдөө орон нутагт ч хөгжсөн нь нутаг орны хөгжлийн орон зайг маш их тэлж байна. Дэвшсэн сэтгэхүйтэй орчин цагийн залуус маань их сургуулиа дүүргэн хөдөө нутагтаа буцаж бизнес хийх нь олширч байгаа юм. Тэд уламжлалт арга хэлбэрээр биш, харин шинэ арга хэлбэрээр уламжлалт зүйлээ онц сайн сурталчилснаар цаг үетэйгээ жинхэнэ зохицлоо олж, хөдөө нутгийн хөгжилд хичээл зүтгэлээ үзүүлж, хувь нэмрээ оруулж явна.

" Tik Tok" аялал жуулчлалыг хөгжүүлж буй Хашсаргай

        Tik Tok APP нь өөрийн ажил амьдралаас эхлэн олон зүйлийг хуваалцаж болдог. Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа мэдээ мэдээллийн нэгэн шинэ бүтээл юм. Ийнхүү Tik Tok APP-ыг ашиглаж өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг хүмүүс байдаг бол тус APP-гээр дамжуулж аялал жуулчлалын бизнес эрхэлж яваа хүмүүс ч олон болж байна.

        Саяхан Tik Tok APP дээрээс Үзэмчин нутгийн өнгө үзэмж, хүн ардынхаа зан заншил, идээ ундааг танилцуулж байгаа Хашсаргайн хуваалцсан мэдээллийг олж харлаа. Тэрээр Баруун Үзэмчин хошуу нутагтай, Tik Tok тавцныг ашиглаж өөрийн нутгийнхаа өнгө үзэмжийг хүмүүст танилцуулан, гадны жуулчдыг хүлээн авдаг гэдгийг ойлголоо. Одоогоор түүний Tik Tok-г анхаарч буй хүний тоо 20 мянгыг давж, өөрийнхөө нутаг усыг сурталчилсан бичлэгт нь “лайк” дарсан хүний тоо 126 мянгыг давсан бол бичлэг үзсэн тоо 299 түмийг давжээ. Интернэт сүлжээ нэвтрээгүй үед ингэх боломжгүй байсан юм. Орчин үед хөдөө нутагт интернэт сүлжээ ашиглах болсноор залуус үүнийг ухаалгаар ашиглаж, басхүү аялал жуулчлалын бизнест маш түргэнээр нэгэн шинэ хөгжлийн гарааг нээжээ.

        Хашсаргай аялал жуулчлалын менежмэнтийн тусгай мэргэжлээр төгсөж, дөрвөн жил аялал жуулчлалын газарт ажилласан туршлагатай. Тэрээр энэ салбартаа их сонирхолтой бөгөөд сургуулиа төгссөний дараа аялал жуулчлалын компанид зуучаар ажиллаж байв. Улмаар хувиараа ажиллах бодол төрж, энэ жилийн 03-р сараас эхлэн Tik Tok APP дээр Үзэмчин нутгийнхаа өнгө үзэмжийг танилцуулж эхэлсэн байна. Одоогоор түүний танилцуулсны нөлөөгөөр Tik Tok APP-д нь анхаарлаа хандуулж, Үзэмчин нутгийн өнгө үзэмжийг зорьж ирсэн жуулчид нэлээд олон буй. 07, 08-р сард жуулчлахаар болзсон хүн ч олон бий.

        Ийнхүү Хашсаргай Tik Tok APP дээр өөрийн гэсэн аялал жуулчлалын бизнесээ ажиллуулж, сурсан мэргэжлээ Tik Tok APP-гээр гүйцэд хэрэгжүүлэн, орон нутгаа улс даяар танилцуулж орлого үүдэн зав багатайхан ажиллана. Хашсаргайн зоригтой туршилт сургуулиа дүүргэн ажил хайж байгаа оюутан залууст шинийг сэтгэж, шинэ зүйлийг зоригтой туршиж чаддаг л бол хаана ч гэсэн боломж байгааг сануулж байгаа явдал юм.

Шууд нэвтрүүлгээр аялал жуулчлалыг хөгжүүлж буй Уянга

        Өдгөө цахим ертөнцөд шууд нэвтрүүлэг хийж болдог APP олон болжээ. Үүнийг чадамгай ашиглаж буй хүмүүс бас олширсоор байна. Тэдний нэг болох Үзэмчин охин Уянга “Өнөөдрийн тэргүүн мэдээ” гар утасны APP дээр хөдөө нутгийнхаа амьдрал ахуйг газар дээр нь нэвтрүүлэн, улсын дотоод, гадаадын олон үзэгчидтэй хуваалцан, 100 гаруй мянган дагагчтай болж үүнээсээ олз омог сайтай явна.

        Уянга хэдийгээр хөтлөгч нэвтрүүлэгчийн тусгай мэргэжлээр сураагүй ч цаг үеийн урсгалыг дагаж, шинэ зүйлсийг зоригтой хүлээн авч өөрийн болгон, бусдын бичлэг, зураг авалтын мэргэжлийг байнга үзэж суралцан мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэхэд анхаардаг. Ийнхүү мэргэжлээ нэлээд боловсронгуй болгосны дараа хөдөө орон нутгийн үйлдвэрлэл амьдралыг олны анхааралд хүргэснээр нутаг орныхоо хүн соёл, байгаль ахуйг улсын дотоод, гадаадын анхааралд хүргэж чадсан байна. Үр дүнд нь монгол нутгийг зорьж ирэх жуулчдын тоо ч жил ирэх тусам олширч, орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд өнгө нэмж байна.

        Өнөөдөр нийгэм хөгжихийн хэрээр интернэт сүлжээ хөдөө нутагт түгээмэл болсон бөгөөд орон нутгийнхаа аялал жуулчлалыг хувь хүн орон зайгаар ухуулан сурталчлах нь хамгийн хялбар, түргэн, сайн арга хэлбэрийн нэг болж байгаа юм. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нутаг орноо танилцуулдаг байсан бол одоо хүн бүхэн APP ашиглаж, монгол нутаг, монгол соёл, монгол үйлдвэрлэл амьдралаа бусдад таниулан, орлогоо нэмж болдог болов. Тэд нэг талаар орон нутгийн хөгжил цэцэглэлд хүчээ өргөж буйн зэрэгцээ шинэ технологийг ашиглан орлого олж байгаа нь ч хүмүүсээс өндөр үнэлгээ авч байна.

        21-р зуун бол мэргэжлийн зуун, боловсон хүчний зуун гэдэг. Шинэ техник технологийн өрсөлдөөнд монгол залуус ийнхүү чадварлаг ажиллаж байгаа нь бахархмаар...

Зохиогч:САРААНА
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:7155
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой