”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Наран зүгийн хийморьтой налгар их наадам

Наран зүгийн хийморьтой налгар их наадам

Сүүн цэнхэртэх өндөр тэнгэрийн доор, сүр ихт хөх уулсын энгэрт, саруул уудам шар талын өрцөнд, шуугьсан урсгалт Шилийнголын дэнжид “Ханагар тал Шилийн магтаал” шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх 2019 оны Шилийнгол аймгийн ардын наадам нээлтээ хийлээ.

Улсын далан жилийн их баярыг тэмдэглэх, элгэн хайрт Шилийнгол нутгийн хөгжил өөрчлөлтийг тэмдэглэх наадмын нээлтийн ёслол хүн зоны  их чуулган болж, хүлэг морьдын тоос босгон хийморьлоно… 

Сүр жавхлантай эхэлсэн нээлтийн ёслолоос Шилийнгол аймгийн эдийн засаг нийгмийн хөгжил, баян чинээлэг ардын амьдрал тод харагдана…

Таван одтой улаан туг болон их найрын сүлд туг далбаа нь сэр сэр салхинд намиран, дуу хуурын уянгат аяс хөгжмийн дунд найрын талбайд хуран цугласан наадамчин олон хийгээд жуулчид бахдал дүүрэн баясал тодруулан сууна.

Манай Шилийнгол аймгийн үндэстнүүдийн дарга удирдлагууд, ард түмэн Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс Өвөр Монголд өгсөн чухал илтгэл, тал нутгийн үндэстнүүдийн ард түмэнд тавьсан хүсэл шаардлагаар өөрсдийнхөө итгэл зоригийг хөвчилж, эв нэгдэлтэй урагшилсан юм. Ингэснээр улсын умард хилийн экологийн аюулгүй байдлын халхавч болон хил хязгаарын аюулгүй тогтвортой байдлын халхавчийг илүү баттай сайн бүтээн байгуулж байгаа билээ.

Хүлгийн нуруунд ганхсан хийморь жавхаат монгол морьтны жагсаалын эгнээ, өрхийн цэргийн морьтны эгнээ, цагаан морьтны эгнээ, хар морьтны эгнээ, шарга морьтны эгнээ, эрийн гурван наадмын эгнээ, уралдааны морьтны эгнээ ар араасаа гарч ирэх нь моринд хайртай хүмүүсийг урмыг сэргээж байлаа. Монгол адууны өлгий болсон Шилийнгол маань ийм л олон зүсэм, үүлдрийн адуу маллаж байгаа гэдгээ ийнхүү олон нийтэд таниуллаа.

Тэрчлэн өнөөдрийн Шилийнголчууд дарга Ши Жиньпиний зааварласан монгол морины зориг санаагаар Хятад улсын адуут нутгийн алдрыг мандуулан, адууны аж ахуйг маш сайн хөгжүүлсээр байгаа бөгөөд үндэстнүүдийн дарга удирдлага, ард түмэн өөрсдийн ажил үйлсдээ монгол морины зориг санаагаар шуурхайлан хичээн зүтгэж байгаа учир Шил нутгийн хөгжил өөрчлөлт эрчтэй хүчтэй байгаа нь гайхалтай.

Монгол бөхийн дагшин орныг гайхуулсан 256 хүчит бөхийн эгнээний жагсаал, их тэлж харвавал есөн алд харвадаг, татан тэлж харвавал таван зуун алд харвадаг 128 эрхий мэргэн харваачийн эгнээ, төв эрхэмсэг гэдгээ харуулсан, төрт ёсны өмсгөл зүүлтээр гангарсан үндэстний хувцас загварын эгнээнээс гадна үндэстний онцлогийг харуулсан эгнээ жагсан орж ирэв. 

Шилийнгол нь Цахар, Үзэмчин, Авга, Сөнид гэх аймаг ястны орон нутгийн онцлог шинжийг хадгалан, зан заншил, соёл иргэншлийг нь төлөвшүүлж, үндэстний соёлын эрдэнэсийн санд үнэт өв нэмсэн байдаг. Тэрчлэн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, орчинтойгоо дасан зохицож амьдардаг нь Шилийнголчуудын хувьд хамгийн эрхэм соёл ухамсар юм.

Улаанмөчирийн эгнээ тал нутгийн хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэргийн үзэл санаагаа бадруулсаар бүжиглэн, дууланхан жагсан орж ирлээ. 2017 оны 11-р сарын 21-ний өдөр дарга Ши Жиньпин Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд хариу захидал илгээсэн онцгой их баярын мэдээ уламжлагдаж, саруул тал сая нийтээрээ догдлон баярласныг энд дахин эргэцүүлэн дурдахад таатай байна. Өнөөдөр манай Улаанмөчирийн баг хамт олон дарга Ши Жиньпиний заавар захиаг бат цээжилж, шинэ цаг үеэ магтан дуулж буй уран бүтээлүүдээ ар араасаа гаргаж, ард түмнийхээ хүртээл болгосоор байгаа юм.

Шилийнгол нутаг өргөн уудам болохоор “Умард хилийн хаалга, цайны замын өртөө, үлэг гүрвэлийн нутаг” болох Эрээн хот, хар адуун соёл, айргийн соёл, цоор дууны соёлын өлгий болсон Авга хошуу, нийтэд алдартай Сөнид хонь болон Сөнид хос бөхт тэмээ, хурдан хүлгийн нутаг болох Зүүн, Баруун Сөнид хошуу, монгол бөхийн дагшин орон, уртын дууны уугуул нутаг, цагаан ба шарга адуун соёл, монгол хувцас загварын урын санг гайхуулдаг Зүүн, Баруун Үзэмчин хошуу, Хятад улсын асар хөгжмийн өлгий, доктор цолын өлгий болсон Хөвөөт шар хошуу, Ишданзанванжил, Мянгант зэрэг нэрт хүмүүсийн уугуул нутаг Шулуун Хөвөөт Цагаан хошуу, нийслэлээс хойших тэргүүн нутаг болох Тайвас хошуу, Юань гүрний дээд нийслэлийн бууриа дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн Шулуун Хөх хошуу, Бээжингийн хойд цэцэрлэг хэмээн алдаршсан Долоннуур, тэнгэрийн хязгаарын тэнэгэр сайхан Улгай менежментийн орон, дэлгээ нутгийн гэрэлт сувд гэсэн сайхан алдартай Шилийнхот ба аймгийн шууд харьяа байгууллага, жуулчдын жагсаалын эгнээнүүд өөрийн онцлогоо харуулсаар талбайд орж, үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэхийн хамт хол ойроос хүрэлцэн ирсэн гийчин зочинд нутаг нутгийн онцлог давуу талаа харууллаа. 

Ийнхүү 2200 гаруй наадамчин, 200 гаруй морьтон, 1000 гаруй уран бүтээлч оролцсон 90 минут үргэлжилсэн нээлтийн ёслол сүр жавхлантай эхэлж, уянгат дуу, уран бүжгийн дунд агуу их улсынхаа 70 жилийн ой болон алтан хилийн Шилийнголын хөгжил өөрчлөлт, амжилт бүтээлээ бахдан тэмдэглэж өндөрлөлөө.

Зохиогч:Нийтлэл: Сараана
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:7160
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой