”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Наадмыг чимсэн монгол дээл

“Ханагар тал- Шилийн магтаал” наадмын нэгэн чухал агуулга болох XVI удаагийн монгол үндэстний хувцас загварын үзүүлбэр болон Шилийнгол аймгийн монгол үндэстний хувцас загварын тэмцээний салбар талбай уралдаан 08-р сарын 04-ний өдөр Шилийнгол аймгийн Соёлын хүрээлэнгийн дуу бүжиг жүжгийн хүрээлэнд нижгэр зохион байгуулагдаж, налгар наадмыг улам ч үзэсгэлэнтэй болгосон юм.


        Уралдаанд үндэстний уламжлалт хувцас загвар, орчин цагийн шинэ хувцас  загвар, ажил төрлийн хувцас загвар гэж гурван баг хувааж явагдсан бөгөөд Шилийнгол аймгийн хошуунуудаас хүрэлцэн ирсэн 16 төлөөлөгчийн баг оролцсон байна. Өөр өөрийн өвөрмөц стилтэй хувцас загварын урлагийн тайзнаа үзүүлж, монгол гоёлын эрхэмсэг гоо, монгол бүсгүйчүүдийн гарын ур, ухааны цэцийг олноо гайхуулав. Монгол хувцас дизайн нь монголчуудын амьдрал ахуй, соёл иргэншлийг тодхон харуулдгаараа онцлог болжээ.

        Тэмцээний хамгийн тэргүүнд үндэстний уламжлалт хувцас загварын баг явагдаж эхэлсэн ба Баруун Үзэмчин хошуунаас ирсэн “Уламжлалт Үзэмчин цагаан цамц” оёдлын газрын дөрвөн улирлын уламжлалт Үзэмчин хувцас загвар уралдааны хөшгийг сөхөж, дараа нь Шулуун хөвөөт цагаан хошууны төлөөлөгчийн баг, Тайвас хошууны төлөөлөгчийн баг... зэрэг төлөөлөгчийн баг ар араасаа өөр өөрийн нутаг нутгийн өвөрмөц стилийг харуулсан хувцас загвараараа үзэгч олноо шагшууллаа. Үргэлжлүүлэн орчин үеийн хувцас  загвар ба ажил төрлийн хувцас загварын хэсгийн тэмцээн болов. Үүнд, Шилийнгол аймгийн "Эрхэмсэг дүүдэй" уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх хязгаарлагдмал компаний зуны улиралд өмсөх найман хэлбэр загварын 30 хувцасны гайхалтай дизайныг олноо гайхуулсан бяцхан моделуудын хөөрхөн алхаа үзэгчдийг аргагүй баярлуулж, үе үе алга ташилтын дуун үргэлжилж байлаа. Ийнхүү хурц ширүүн өрсөлдөөний дүнд Баруун Үзэмчин хошууны “Уламжлалт Үзэмчин цагаан цамц”-ны оёдлын газрын хувцас загвар нь уламжлалт хувцас загварын багийн тэргүүн шагнал, Шилийнхотын “Хаш угалз” үндэстний хувцас загварын ХХК-ний хувцас загвар орчин үеийн хувцас загварын багийн алтан медаль,  Шилийнгол аймгийн “Эрхэмсэг дүүдэй” уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх ХК-ний хувцас загвар нь  ажил төрлийн хувцас загварын төрөлд тэргүүлсэн байна.

Зохиогч: Сараана
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Шилийнголын сонин
Мэдээ үзсэн:7361
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой