”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Наадмын хүчит бөхчүүд

Наадмын хүчит бөхчүүд

   БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн 2019 “Ханагар тал шилийн магтаал” наадмын хурал, “Жаргалант тал нутаг • Шилийн гол” монгол бөхийн цөрхлөө барилдааны арван нэгдүгээр салбар талбай уралдааны хүчит 512 бөхийн барилдаан 08-р сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл Шилийн хотын Шар талын ногоон дэнжинд нижгэр сайхан явагдлаа.

Эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан бол хүмүүсийн анхаарлыг хамаг их татдаг нэгэн төрлийн уралдаан юм. Тус удаагийн наадмын их хуралд хүчит 512 бөх барилдуулж, бүх аймаг хотын алдарт бөхчүүд хүрэлцэн ирсэн байна. Шилийнголын ардын наадамд аль нутгийн бөх тэргүүлдэг бол гэсэн битүүхэн таамаг хүн болгоны дотор байж, наадмын ногоон дэвжээгээ хүрээлэн суусан наадамчид ба зурагт шагайж суусан бөх сонирхогчдыг өндөлзүүлж байлаа.

Дээд дөрөвт Шилийнголын хоёр бөх, Улаанхад хотын хоёр бөх үлдэж, хүн бүрийг догдлуулна. Дээд дөрвийн барилдаанаар их аварга Баярбаатар, Улаанхад хотын залуу хүчтэн Мөнхдүүрэнтэй, Улаанхад хотын Гэгээрэх, Авга хошууны Цагаанзаантай ид үзэн барилдлаа. Зөөлөн буусан хур зүлэг ногоон хөрсийг дэвтээн халтираа ихтэй ч залуу хүчтэн Мөнхдүүрэнгийн дугтраанд Баярбаатар маань өвдөг шороодлоо. Хан уулыг цас дарж, хайран биеийг нас дарна гэгч энэ үү. Хагас цаг илүү барилдсан Гэгээрэх, Цагаанзаан хоёулаа хүч сулдан хэд дахин барьц сонгосны эцэст Улаанхад хотын Гэгээрэх Авга хошууны Цагаанзааныг хоёр дотуур барьцнаас гишгэж мэхээ гүйцээн давав. Дэд тэргүүний барилдаанаар Улаанхад хотын гэгээрэх, Улаанхад хотын залуу хүчтэн Мөнхдүүрэнгээр давж тэргүүллээ.

 

Зохиогч:Сараана
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:7248
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой