Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хөххотынхон хог хаягдлаа төрөлжүүлэн ялгаж эхэллээ

Зуны шөнийн бороонд шөнөжин угаагдсан Хөххотын Сайхан дүүргийн Шюефү хотхон онцын цэвэрхэн харагдана.

Өглөө эрт хотхон доторх ухаалаг хогийн савын дэргэд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах сурталчилгааны ажилтан иргэдэд хог хаягдлыг хэрхэн ялгахыг тайлбарлан, хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах үйлчилгээний карт авахад нь тусалж байв.

Хоёр цагийн дотор 37 айл хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ухаалаг үйлчилгээний карт нээлгэсэн байна. Сү Минь уг картыг нээлгэсэн эхний хүмүүсийн нэг болж байсан юм. Гуравдугаар сараас өнөөг хүрэхэд түүний бонус 1600 болтлоо өсчээ. Тэрээр хэлэхдээ “Хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах нь дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг учраас зайлшгүй шаардлагатай. Байгаль орчинд ээлтэй, иргэд болон төр улсдаа ч ашигтай” хэмээн ярьсан юм. Энэхүү ажлыг эхлэхэд бэрхшээл их байсан ч нэгэн үзүүрт сэтгэлээр хийвэл болохгүй зүйл гэж үгүй билээ.

Хөххот нь ӨМӨЗО-оос Хятад улсын хэмжээнд эхний ээлжийн хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах 46 гол хотуудын нэгд орсон хот болно. Энэ оны сүүлч гэхэд хотын олон нийтийн байгууллага, ЕБС, цэцэрлэгүүд бүгд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, 2020 оны сүүлч гэхэд хог хаягдлын дахин ашиглалтыг 35-аас дээш хувьд хүргэх юм.

Хөххотод хог хаягдлыг төрөлжүүлэх ажил үр дүнтэй өрнөж байна. Одоогийн байдлаар хотын хэмжээнд 884 олон нийтийн байгууллага болон 235 хотхон, 148 сургуульд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ажил хийгдэж байна. /Өвөр Монголын өдрийн сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч: Ань Яньдүн, дадлагын оюутан Ван Жячэн, Сүн Фэн/

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ӨМ-ын сонин мэдээний сайт
Мэдээ үзсэн:2788
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой