Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Наадамд хөг нэмсэн Улаанмөчирийн урлагийн наадам

Наадамд хөг нэмсэн Улаанмөчирийн урлагийн наадам

Найман сарын Шилийнгол найр наадмаар цалгилж, найман зүгийн зочдоо угтан наргиан хөгжөөнөөр бялхана. Энэхүү баярт мөчид баяр нэмж, наадамд хөг нэмсэн урлагийн тоглолт солонгын долоон өнгөөр эгшиглэж, Шилийнголын Улаанмөчирийн хоёр дахь удаагийн урлагийн наадмын нээлтийн ёслол Шилийн уудам талбайд боллоо.

Урлагийн наадмын үеэр тоглолтыг 13 хошуу шянь хот (орон)-д өргөнөөр тоглох бөгөөд урлагийн наадам нь “Эх улсдаа би магтаал дуугаа өргөнөм” гэх тоглолтын хүрээнд агуу их улсаа магтан дуулж, өрлөг намынхаа зөв оновчтой удирдлага доор аз жаргалтай амьдралаа цогцлон байгуулж байгаа шинэ эринээ магтан дуулсан байна. 

Урлагийн наадам нь Шилийнгол Улаанмөчирийн тоглосон “Магтаал дуугаа улсдаа өргөнөм” гэх гүн утга агуулгатай бүжгээр нээлтийн хөшгөө сөхөж, Авга хошууны Улаанмөчирийн тоглосон “Миний эх орон”, Тайвас хошууны Улаанмөчирийн тоглосон дөрвөл дуу “Би эх орондоо”, Зүүн Үзэмчин хошууны Улаанмөчирийн морин хуурын хослол хөгжим “Бодлын уянга”, Шулуун Хөх хошууны Улаанмөчирийн тоглосон ятгын чавхдалт дуу “Алтанхуа”, Баруун Үзэмчин хошууны Улаанмөчирийн тоглосон бүжиг “Гоёлол” зэрэг 16 тоглолтоороо үзэгч түмнийхээ мэлмий сонорыг мялаалаа.

Энэ удаагийн Улаанмөчирийн урлагийн наадмаар Шилийнгол аймгийн 13 Улаанмөчир шинээр зохион бүтээсэн уран сайхны тоглолтоороо үзэгч олныхоо сонорыг баясган харааг мялаажээ. Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн тоглосон “Манай Улаанмөчир” тоглолтод ахмад үеийн Улаанмөчир ард түмэнд үйлчилж, ард түмний дунд явсан ул мөрийг харуулж, Улаанмөчирийн үзэл санааг уламжлан бадруулж, Улаанмөчирөө магтан дуулжээ. Эрээн хотын Улаанмөчирийн “Цайны зам”, “Тал нутгийн торгоны зам” дээрх хамгийн чухал зам тээврийн зангилааны чухал хэсэг газар болох Эрээн хотын “Торгоны зам”-ын онцлогийг харуулсан “Тэмээн жинчдийн улбаа” гэх бүжгэнд жинчид маань тэмээн жинтэйгээ хамт салхи шуургыг өгсөн хүнд бэрхийг даван туулж явсныг бүжгээр харуулсан байна. Сөнид зүүн хошууны Улаанмөчирийн тоглосон “Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг магтан дуулъя” гэх холбоо дуунд агуу улсынхаа 70 жилийн хөгжил өөрчлөлтийг магтан дуулж, үндэстнүүд эв нэгдэлтэй зохицон нэгдэн жаргалтай амьдралыг цогцлон байгуулж байгааг уран илэрхийллийн аргаар харуулжээ. Ийнхүү хошуу шяний Улаанмөчир өөр өөрийн онцлог, өнгө аястай тоглолтоороо урлагийн наадамд хөг нэмж, ханагар талын налгар наадмыг илүү сайхан болгосон ажээ.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1321
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой