Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” ушу болон тайжи тулааны урлагийн тоглолт УБ-д боллоо

“Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” ушу болон тайжи тулааны урлагийн тоглолт УБ-д боллоо

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв 08-р сарын 08-ны орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд Хятадын Хэнань мужийн Шяолиний ушу болон тайжи тулааны урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв 08-р сарын 08-ны орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд Хятадын Хэнань мужийн Шяолиний ушу болон тайжи тулааны урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

БНХАУ-аас Монгол Улсд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин тоглолтыг нээж үг хэллээ. Тэрээр юуны өмнө БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаа зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр орон бол сайн найз, сайн хөрш, сайн түнш юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсд албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон өндөржүүлсэн билээ. 5 жилийн турш, хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн холболт улам гүнзгийрч, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, хүмүүнлэгийн салбарын харилцаа, солилцоо идэвхжин, хятад хэлний хичээл сургалт хүмүүсийн сайшаалыг өргөнөөр хүлээж, соёл, урлагийн салбарын харилцан туршлага солилцох, харилцан суралцах арга хэмжээ байнга зохиогдож, хил дамнан аялан жуулчлагчдын тоо жил дараалан нэмэгдсээр байна. Хятад, Монгол хоёр орны соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа сайн сайхан үндэс суурь, өргөн уудам хэтийн төлөвтэй юм гэж тэмдэглэжээ.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож, Хятадын соёл, аялал жуулчлалын хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг Монголын ард түмэнд хүргэж, чухал түүхэн цаг мөчийг хоёр орны ард иргэд хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд Хятад, Монгол хоёр орны аялал жуулчлалын бизнесийн уулзалт зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ нь Хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжилд амьжиргааны шинэ хүч сэлбэхийг хүсэж байна гэж тэрээр илэрхийллээ.

Монгол Улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр “Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд тохиолдуулан, харилцан соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар талууд идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ оройн арга хэмжээ юм. Манай хоёр улсын хооронд соёл, урлагийн салбарт байгуулсан хамтын ажиллагааны бичиг баримтын хүрээнд, харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлж, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд, 2019 онд МУ-ын соёлын өдөрлөгийг БНХАУ-н нийслэл Бээжин хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Бидний зүгээс Монголын кино өдөрлөг, үндэсний урлагийн тоглолт, нэн ховор үзмэрийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ үдшийн арга хэмжээ нь хоёр орны соёл, аялал жуулчлалын сурталчилгаа болно гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэв.

Тоглолтын үеэр, Хятадын Соёл, Аялал Жуучлалын Яамны газрын дарга Жан Шилүн Монгол Улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаярт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй Монгол Улсын БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарт тус тус дурсгалын бэлэг гардуулсан байна.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2099
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой