”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад-Монголын хамтарсан ЭКСПО- д Монголын 400 гаруй компани оролцоно

Хятад-Монголын хамтарсан ЭКСПО- д Монголын 400 гаруй компани оролцоно.

Найман сарын долооны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн есөн сард ӨМӨЗО-д зохион байгуулагдах Хятад-Монголын хамтарсан ЭКСПО үзэсгэлэнд Монголын 400 гаруй компани оролцох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллын бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэв.
Я.Эрдэнэсайхан энэ удаагийн ЭКСПО үзэсгэлэн Монгол, Хятадын худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглээд, үзэсгэлэнгийн үеэр Монголын компаниуд гар урлал, ноос, ноолуур болон мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлнэ гэж хэллээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан Монгол, Хятад хоёр улс 2019 онд нийт 70 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь гурав дахь удаагийн энэхүү ЭКСПО үзэсгэлэн аж.
Өнөөгийн байдлаар Хятад нь Монголын худалдааны салбарын хамгийн том хамтрагч, хөрөнгө оруулагч болж байгаа бөгөөд хоёр улс 2020 онд бараа эргэлтийн хэмжээгээ 10 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:5871
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой