Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Хуруу шилний хурга, тугал” бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ боллоо

“Хуруу шилний хурга, тугал” бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ боллоо.

Хятад улсын анхны “Хуруу шилний хурга” болон анхны “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Өвөр Монголын Их Сургууль дээр болов. Үдээс өмнө 08:30 цагаас тус үйл ажиллагааны нээлтийн ёслол болж, хуралд оролцогсод Хятад улсын “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан хөгжлийн явц болон анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг амжилттай бойжуулсан Шуурган академичийн эрдэм шинжилгээний үзэл баримтлал болон хувь нэмэр үзүүлэх үзэл баримтлалыг дурсаж, Шуурган академичийн байгуулсан туршилтын тасгийн 30 жилийн бүтээн байгуулалт, хөгжлийн явц, олсон амжилт бүтээлийг дүгнэж, ирээдүйн хөгжлийн тухай ярилцсан байна.

Нээлтийн ёслолын дараа Шуурган академичийн хүрэл хөшөөг сөхөх ёслол болж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Сурган хүмүүжлийн тэнхим, шинжлэх ухаан техник мэргэжлийн тэнхим, Өвөр Монголын Их Сургуулийн төлөөлөгч, Шуурган академичийн үр хүүхэд, найз нөхөд, гол туршилтын тасгийн багш сурагчид хөшөөг ёслолын арга хэмжээнд оролцжээ. 

Анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх тусгай сэдэвт тайлан хийжээ. Хятад улсын Инженерийн академийн академич Жөү Чи, Өвөр Монголын Их Сургуулийн Ли Гуанпэн профессор “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ын холбогдох шинжлэх ухаан судалгааны ахицын эргэн тойронд тусгай сэдэвт тайлан хийв. Энэхүү үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх болно.

30 жилийн өмнө Шуурган академич Хятад улсын анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг амжилттай бойжуулан гаргаж, Хятад улсын мал аж ахуйн чанартай хөгжилтд алтан түлхүүр гардуулжээ. Шуурган академичийн үүсгэн байгуулсан туршилтын тасаг нь  30 жилийн турш биеийн гадна үр тогтоон хөврөл шилжүүлэх арга болон шилдэг үүлдрийн малыг үржүүлэн бойжуулах иж бүрэн аргад түшиглэж, гэрийн тэжээврийг үржүүлэн бойжуулах ба малын үүлдрийг сайжруулах зэрэг талд ил тодорхой давуу талыг бий болгосон байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:1414
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой