”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2025 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь 5G сүлжээ ашиглана

2025 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь 5G сүлжээ ашиглана

2025 он гэхэд 5G сүлжээ дэлхийн хүн амын 58 хувийг хамарч ухаалаг роботууд үйлчилгээнд нэвтэрч гэр бүлд шаардлагатай ажлуудын 14 хувийн хийж гүйцэтгэдэг болно гэж  Хятадын технологийн салбарын шилдгүүдийн нэг Huawei компанийн эрхлэн гаргадаг Global Industry Vision 2025 тайланд дурджээ.
Энэхүү тайланд ирээдүйд хамгийн эрэлттэй салбарууд, менежмент, жижиглэнгийн худалдаа, санхүү, үйлдвэрлэл зэрэг ирээдүйг тодорхойлох 17 томоохон салбарын 10 чиг хандлагыг дэлгэрэнгүй харуулжээ. 
"Ухаалаг ертөнцөд хүрэхэд тун ойрхон байна" гэж тайланд дурджээ. 5G технологи, дотоодын ухаалаг роботуудыг өргөнөөр ашиглахаас гадна 2025 он гэхэд томруулсан эсвэл виртуал бодит технологийг ашигладаг компаниудын бүтээгдэхүүний ашиглалт  10 хувь хүртэл өснө гэж тооцоолжээ. Түүнчлэн том компаниудын 97 хувь нь үйлчилгээ, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигладаг болно гэжээ.
Huawei-ийн мэдээлснээр ухаалаг хувийн дижитал туслах хэрэгслүүдийн хэрэглээний түвшин 90 хувьд хүрч, тээврийн хэрэгслийн сүлжээний технологийг дэлхийн тээврийн хэрэгслийн 15 хувьд суурилуулж, үйлдвэрлэлийн роботууд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй зэрэгцэн ажиллах болно гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV.com
Мэдээ үзсэн:5221
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой