”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Дөрвөн цагийн Үзэмчин” наадам болж байна

“Дөрвөн цагийн Үзэмчин” алтан намрын наадам болж байна.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх “Дөрвөн цагийн Үзэмчин” алтан намрын наадам ба монгол бөхийн цөрхөлгөө барилдааны манлай шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд дэнж хотойтол эхэллээ.

Нээлтийн ёслолд Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан 70 морин хуурчийн алгуунд 70 шарга морьтой хүн уурга тулан наадмын талбайд орж, наадамчин олноо баясгаж, морь унасан 9 ерөөлч ерөөл дэвшүүлж наадмаа чимэн, 256 хүчит бөх хийморь хурайлан талбайд дэвлээ.

Наадмын нээлтийн үеэр ахмад бөхөө дархлах ёслол болж, ардын найр наадмаар хийморьтой сайхан барилдаж байсан Бат-Эрдэнэ, Самдан нарыг дархалж, ахмад хоёр бөх бөхийн зангиагаа залуу бөх Мөнхсүх, Гансүх нарт уламжилж, Үзэмчин нутагт үе дамжин хүчит бөх мэндлэхийн сайхан ерөөл тавьжээ. Үхэр тэрэгтэй долоон нүүдэл, үзэмчин дээлээрээ гоёсон 70 хосын жагсаал, улсын далбаа барьсан 70 хүүхдийн жагсаал, уртын дуучид наадмын талбайд орж ирэн 1000 хүн хамтдаа “Дүүрэнзаана” уртын дууг хадаалаа.

“Дөрвөн цагийн Үзэмчин” - Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын арга хэмжээ нь энэ сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Зохиогч:Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:9329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой