Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум болов

12-нд Бээжин хотноо Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгээс голлон эрхэлсэн Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум боллоо

12-нд Бээжин хотноо Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгээс голлон эрхэлсэн Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум боллоо.БНХАУ-аас Энэтхэгт сууж байсан элчин сайд, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч асан Сүн Юйши хэлэхдээ: Хятад, Энэтхэг хоёр орон хаяа нийлсэн хөрш бөгөөд, хоёр талт найрсаг харилцааны гүн зузаан үндэс суурьтай юм. Хятад, Энэтхэгийн найрсаг солилцоонд хил хязгаар гэж үгүй. Хоёр орны хэвлэлийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахын төлөө зам дэвсэн, гүүр босгохыг хүсэн хүлээж байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар нар хамтдаа Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форумын хаалтын ёслолд оролцлоо. Ван И хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгах чухал төв юм. Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар хоёр орны хэвлэл хоорондын солилцоог ихэд чухалчилж, мэдээллийн хэрэгслүүд Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн төлөө олон нийтийн дунд найрсаг орчин бүрдүүлэхийг урамшуулсан гэжээ.

Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар хэлэхдээ: Тогтвортой хоёр талт харилцаа хоёр орны хөгжилд маш чухал юм. Ирээдүйд хоёр тал нийгэм, соёлын салбарын улам олон үйл ажиллагаа зохион байгуулах замаар хоёр ард түмэн хоорондын солилцоог ахиулах болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг маш чухал юм. Хэвлэл мэдээллийн солилцоо хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1438
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой