”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тогтвортой байдалд урагшилсаар байгаа Хятад улсын эдийн засаг эрсдэл, сорилтыг давах бүрэн боломжтой

Хятад улсын эдийн засаг зүй зохистой цар хүрээнд ерөнхийдөө тогтвортой бөгөөд тасралтгүй урагш алхам хийсээр байгааг Хятадын статистикийн үндэсний газрын 14-нд нийтэлсэн 2019 оны эхний 7 сарын эдийн засгийн үзүүлэлтэд харууллаа.

Хятад улсын эдийн засаг зүй зохистой цар хүрээнд ерөнхийдөө тогтвортой бөгөөд тасралтгүй урагш алхам хийсээр байгааг Хятадын статистикийн үндэсний газрын 14-нд нийтэлсэн 2019 оны эхний 7 сарын эдийн засгийн үзүүлэлтэд харууллаа. Америк худалдааны маргааныг тасралтгүй шат өгсүүлсэн, гадаад тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа нөхцөлд Хятад улсын эдийн засгийн асар их уян хатан чанар нь өөртөө итгэлтэй байгааг нь бүрэн харуулж байна.

Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдлыг ажихад ерөнхий төлөв байдал, чиг хандлагыг нь ажих хэрэгтэй, харин маш жижиг цар хүрээ, маш богино хугацааны донсолгоо үндэслэж болохгүй. 7-р сард Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хэдийгээр 6-р сарынхаас буурсан боловч, оны эхний 7 сарын үзүүлэлтүүд нь бүгд зүй зохистой цар хүрээнд тогтвортой ахисаар байгаа юм. Жишээ нь оны эхний 7 сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртөг, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс нь тус тус 5.8 болон 7.1 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн хот суурины шинээр нэмэгдсэн ажлын орон тоо 8 сая 670 мянгад хүрч, бүтэн жилийн төлөвлөгөөнийхөө 79 хувийг биелүүлсэн байна. Мөн оршин суугчдын хэрэглээний үнийн индекс мөн үеийнхээсээ 2.3 хувиар нэмэгдсэн зэрэг болно.

Анхаарууштай нь энэ оны эхний 7 сард Хятад улсын эдийн засгийн бүтэц үргэлжлэн сайжирсан аж. Аж үйлдвэрийн бүтцээр жишээлэхэд, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индексийн өсөлтийн хурд нь жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурдаас 1.3 нэгж илүү гарч, дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарын нэмүү өртгийн өсөлтийн хурд нь жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурдаас 2.1 нэгж илүү гарсан зэрэг нь эдийн засаг бүтэц улам сайжирсныг илхэн харуулж байна.

Гадаад орчин ирэх тусам ээдрээ будлиантай болж буй нөхцөлд Хятад улсын эдийн засаг тогтвортой байдал урагшлах хандлагаа барьж чадаж байгаа нь амаргүй юм. Америкийн дэгдээсэн худалдааны маргаан улам шат өгсөж, дэлхийн эдийн засгийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаагийн улмаар IMF, Дэлхийн Банк зэрэг олно улсын байгууллага энэ жил болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө бүгдгийг буруулсан бол, Хятад улсын засгийн газар санхүүгийн болон валютын нааштай, эрүүл тогтвортой бодлого хэрэгжүүлснээр эрсдэл, сорилтыг давах эдийн засгийн итгэл зоригийг батжуулсан байна.

Жишээ нь, энэ оны эхний 7 сард импорт, экспорт 4.2 хувиар өсөн нэмэгдсэн нь Хятад улс олон ургалч худалдааг хөгжүүлж, худалдааг хялбарчлах олон арга хэмжээг авсны үр дүн бөгөөд энэ нь Хятад, Америкийн худалдааны маргаанаас болсон сөрөг нөлөөг ерөнхийд нь тогтоон барихад маш их үүрэг гүйцэтгэсэн байна. Оны эхний 7 сард, Хятад улсын бодитой ашигласан гадаадын хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдсэнээс дэвшилтэт технологи ашигласан аж үйлдвэрийн гадаадын хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ нь мөн үеийнхээс 43.1 хувиар нэмэгдсэн байна. Хятад улсын бизнес эрхлэлтийн орчин тасралтгүй сайжирч, оюуны өмчийн эрхийн хамгаалалт эрчимжсэнээр, Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулагчийн хамгийн их сонирхдог зах зээлийн цогц хэвээр буй эдгээр тоо баримт гүйцэд харуулж байна.

Үүнээс гадна, оны эхний 7 сард, Хятад улсын дэвшилтэт технологи ашигласан боловсруулах салбарын нэмүү өртгийн өсөлтийн хурд нь  жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийнхээс 2.9 нэгж илүү гарсан нь Хятад улсын эдийн засгийн шинэ хөдөлгөх хүчнүүд тасралтгүй чухал үүрэг гүйцэтгэх болж буйн илрэл юм. Одоо Хятад улсад өдөрт дунджаар 19.6 мянган аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж байгаа нь зах зээлийн амьжиргааны эрч хүчийг дайчлах талаар Хятад улсын хэрэгжүүлсэн багц арга хэмжээ нь үр дүнгээ өгч буйг харуулж байна. Тиймээс энэ бүхний ачаар Хятад улсын эдийн засаг гадна орчноос шалтгаалсан бүх эрсдэл, сорилтыг даван туулах бүрэн илтгэлтэй байдаг юм. Гадна орчин хэрхэхээс үл хамааран, Хятад улс өөрийн ажлаа сайтар хийж, өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа улам тэлж, эдийн засгийн хөгжлийнхөө уян хатан чанарыг тасралтгүй нэмэгдүүлсээр байх болно.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХУОР
Мэдээ үзсэн:5175
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой