Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шинэ барын монгол бичгийн автоматаар хянан тохиолдуулах системийг бүтээв

Хятад улс шинэ барын монгол бичгийн автоматаар хянан тохиолдуулах системийг бүтээв.

Тус систем нь хянан тохиолдуулах, найруулах, код хөрвүүлэх, латин галигаар буулгах, үгсийн жагсаалт хийх, үеэр салгах, үг үсгийг бүртгэх зэрэг 7 үйлдлийн чадамжтай. Бүтээсэн багийнхан анх 2006 оны 04 дүгээр сараас эхлэн монгол бичгийн автомат хянан тохиолдуулах системийг судалж, арав гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн дүнд дээрх системийг бүтээжээ.

Уг систем нь монгол бичгийн кодын олон улсын стандарт буюу улсын стандарт, монгол бичгийн стандарт, монгол бичгийн дан үгийн хэлбэр дүрсний дүрмийн улсын стандарт, монгол бичгийг латин галигаар буулгаж бичих олон улсын хамтарсан төсөл, монгол бичгийг латин галигаар буулгаж бичих Өвөр Монголын Их Сургуулийн төсөл, монгол бичгийг цагаан толгойн дарааллаар жагсаах улсын стандарт зэргийг хатуу мөрдөнө.

Дүрсний буруу бичлэгийг шалгаж олох дундаж нарийвчлал 90-ээс дээш, дуудлагын ташаа хэллэгийг шалгаж олох дундаж нарийвчлал 97-гоос дээш, дуудлагын ташаа хэллэгийг автоматаар залруулах дундаж нарийвчлал 98-аас дээш хувь байх юм. Мөн дүрс ижил, дуудлага өөр үгийг автоматаар таних дундаж нарийвчлал 86 хувьтай байх гэнэ. Тогтмол хэрэглэх монгол бичгийн кодуудын хооронд хос чиглэлийн хөрвүүлгийн чадамжтай бөгөөд худам монгол бичиг, кирилл, англи, хятад бичгийн хялбаршуулсан үсэг болон хялбаршуулаагүй үсгийг дэмждэг монгол хэлний мэдээлэлд зориулсан олон үйлдлийн хавсралт чадамжтайгаар онцлог юм.

Энэхүү системийг ӨМИС-ийн профессор Логло тэргүүтэй баг бүтээсэн байна. Профессор Логло, “Тус системийг байнга шинэчлэх ба цаашид өгүүлбэр зүйг болон үгийн утгыг хянан тохиолдуулах чадамжтай болгоно” хэмээн ярив.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3705
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой