Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

З.ЭНХБОЛД: - Хоёр талын харилцаа илүү бодит, прагматик хэлбэрт шилжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

  

  

 

- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалаас гарсан бодит үр дүнг хэрхэн үнэлэх вэ?

- Дээрх хоёр ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ нь Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд хийсэн төрийн айлчлалаас хойш дөрвөн жилийн дараа БНХАУ-д хийсэн дээд түвшний айлчлал юм. Айлчлал хөтөлбөрийн дагуу амжилттай болж өндөрлөсөн.

Энэ үеэр Засгийн газрын яамд, агентлагууд болон аж ахуйн нэгж хооронд 20 гаруй гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцох санамж бичгүүдэд гарын үсэг зурагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр өдөрт төрийн айлчлал хийж, дараагийн хоёр өдөрт нь дэлхийн 39 орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, 120 орчим орны төлөөлөл оролцсон “Нэг бүс нэг зам” олон улсын дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцож, нэг удаагийн явалтаар хоёр ажил амжууллаа.

Хүндлэлийн хувьд англи хэл дээр гардаг “China Daily” сонин, мөн дэлхийд хамгийн олон хувиар гардаг “Хятадын Өдрийн сонин”-ы эхний нүүрт Монгол Улсын Төрийн тэргүүний төрийн айлчлалын талаар нийтэлсэн. Энэ бол хүндлэл мөн байх. Бас Ардын Их Хурлын ордны гадаа их буугаар 21 удаа буудаж, хүндэт харуул жагсаж, төрийн айлчлалын ном журмаараа угтах ёслол болсон.

Айлчлалын хэлбэр яах вэ. Агуулгын талаар товч хэдхэн үгээр хэлбэл, Монгол Улс бол 1949 оны аравдугаар сард БНХАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн тав дахь улс. Энэ оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Өнгөрсөн 70 жилд сайн зүйл ч их байсан, саар нь ч байсан. Одоо үүнийг хааж шинэ хуудас нээгээд, дараагийн 70 жилийн хамтын ажиллагаагаа хөгжүүлье. Дараагийн 70 жилд манайд тэдэн сая юаний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж өгөөч гэж гуйхаа больё гэж байгаа юм. Үүнтэй Хятадын тал ч санал нэгтэй байгаа.

“Нэг бүс нэг зам” дээд хэмжээний чуулга уулзалт “Хамтдаа шинээр үнэ цэнэ бүтээж, түүнээс шударгаар үр шим хүртэн, харилцан ашигтай хамтран ажиллая” гэсэн уриан дор боллоо. Тэр уриагаар цаашдаа явна. БНХАУ бол дэлхийд хоёрт орох 13 триллион ам.долларын том эдийн засаг. Тэдэнтэй хамтарч ажиллана. Гэхдээ Монголд хийсэн, боловсруулсан бүтээгдэхүүнийг ихээр авбал хоёр улсын хоорондын харилцаа сайн болно гэж ярилцлаа.

Томхоноос нь дурдвал, анх удаа 10 сая тонн гангийн үйлдвэрийн эхнийх болох 300 мянган тонн ширэмний үйлдвэр энэ жил баригдах гэж байна. Анх удаа Засгийн газрын зээлгүйгээр хоёр талын хувийн хэвшлийнхэн 300 мегаваттын цахилгаан станц барина. Гангийн үйлдвэр дээр Монголын компани баталгаа гаргаж зээл аваад ашиглалтад орохын өмнөх үйлдвэр авч байна. Энэ мэт амьд банкны харилцаа, амьд хөрөнгө оруулалтын харилцаа хөгжинө.

Хамтын ажиллагаа заавал Засгийн газар хооронд байх гэхээсээ илүү бизнес, эдийн засаг тал дээр хувийн хэвшилд тулгуурласан байдлаар явах нь зүйтэй гэж үзсэн.

 

 

- “Нэг бүс нэг зам” дээд хэмжээний чуулга уулзалтаар Монголд ашигтай ямар асуудлууд хөндөгдсөн бэ?

- “Нэг бүс нэг зам” бол хуучин торгоны зам шиг Евро-Азийн уудам эх газрын хоёр талд оршиж байгаа дэлхийн том эдийн засаг Европ, Ази, Африкийн хойд хэсэг, Энэтхэг гэсэн их орон зайд бараа таваарыг аль болох хямд өртөгтэй тээвэрлэх, саадгүй худалдаа хийх, аль улс юу чадаж буйгаараа оролцох, нийтдээ эдийн засгаа хөгжүүлэх, ийм л санаачилга юм.

“Нэг бүс нэг зам”-ын зургаан коридор байдаг. Түүний нэг нь Монгол, Орос, Хятадаар явж байгаа. Энэ хуралд бид оролцохоос өөр аргагүй. Түүний хүрээнд хийх ажлуудаа ярьж байгаа.

“China Daily” сонины эхний нүүрт “Нэг бүс нэг зам”-д нэгдсэн орнууд “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанаас юуг хүлээж болох вэ гэдгийг нийтэлсэн байна. Тэнд нийтэлснээр “Хөгжлийнхөө эхний 70 жилийг хаагаад дараагийн 70 жилээ эхлүүлж байгаа БНХАУ үүнээс хойш импортоо ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлнэ. Тарифаа буулгана.

“Та нар бүх зүйлийг түүхийгээр нь аваад боловсруулаад бидэнд өгөөд байна” гэж Хятадыг олон орон, түүний дотор монголчууд ч шүүмжилдэг. БНХАУ одоо тэгэхгүй. Импортоо нэмэгдүүлнэ. Ирэх 11 дүгээр сард Шанхайд “Хятадын олон улсын импорт”-ын хоёр дахь үзэсгэлэн болно. Тэнд Монголын аж ахуйн нэгжүүд бараагаа зар. Бид дандаа түүхий эд авахаа больж байна. Чанартай бараа бүтээгдэхүүнийг дэлхий дахинаараа манайд ирж зарахыг хүлээж байна. Тавтай морилно уу” гэсэн байна.

Фирмийн болон бэлэн бүтээгдэхүүн, хүнс авна гэсэн. Үүний дотор Монголын мах, махан бүтээгдэхүүн орж байгаа. Өнгөрсөн жил манайх анх удаа 70 мянган тонн мах зарсан. 1990 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг заавал Хятадын аж ахуйн нэгжтэй хамтарсан байхыг шаарддагаа больж байна. Эдийн засгаа нээж байна, оюуны өмчөө хамгаалъя гэх зэргээр олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгож байна.

Энэ хүрээнд бид боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д зарах бодлоготой байгаа. Үүнийг дагаад аж үйлдвэрийн салбар, хүнсний аж үйлдвэр босно. Дандаа түүхий эд зарах биш, эхлээд түүхийгээр нь зардаг 10 гаруй сая тонн төмрийн хүдэр, арваад сая тонн нүүрсээ холиод ширэм, ган үйлдвэрлэхээр болж байна. Өнөөдөр ширэм татваргүй, ган татвартай байгаа. Яваандаа гангийн татвар буурахаар ган үйлдвэрлэж зарах нь ашигтай болно. Энэ мэтээр бодит, прагматик, тоотой, хэмжээтэй, хүрэх он цагуудтай тодорхой зорилттой ирлээ.

- Гаалийн татварын тарифыг хөнгөлөх талаар нэлээд урт хугацаанд яригдсан. Энэ тухайд асуудал хөндөгдсөн үү?

- Энэ татвар үе шаттайгаар буурч байгаа юм билээ. Ширэм хоёр жилийн өмнө татвартай байсан. Одоо бол татваргүй. Тэгэхээр манай аж үйлдвэрийн нэгжүүд ширэм үйлдвэрлэж заръя. Боловсруулалтын дараагийн шатанд оръё гэж байгаа юм.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалаар нээгдсэн дипломат харилцааны цоо шинэ хуудсын гол агуулга юу вэ?

- Эрх тэгш хамтын ажиллагааны хуудас нээгдэж байна. Том жижиг улс гэх биш. Бизнесээ хамтарч хийгээд, хамтарч ашиг олоод, хамтарч ашгаа хүртэнэ. Том нь багадаа ядарсан үед нь зээл өгдөг байдал байж таарахгүй. Аль болох хувийн хэвшлүүд хамтарч ажиллана.

Бид төмөр замаа өөрөө барина. “Нэг бүс нэг зам”-д Монгол Улсын оролцож байгаа хамгийн том чухал зүйл бол зургаан коридорын нэгээр батлуулаад Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридороо амилуулах явдал юм. Үүнд хамгийн эхлээд 1000 км өндөр хурдны, зургаан эгнээ бүхий хүнд даацын машины зам барих нь чухал. Одоо Монгол Улс Хятад, Европын хоорондох чингэлгийн урсгалын 20-хон хувийг авч байгаа. Тэгвэл манайд түүнээс илүүг авах бололцоо бий. Гэхдээ энэ тоо 2014 онд 0 байсан шүү дээ. Найман вагон буюу 800 чингэлэг явдаг байсан бол одоо 820 вагон буюу түүнийг зуугаар үржүүлэхээр маш олон чингэлэг ачааг бид өнгөрсөн жил явуулсан. “Транзитууд явж байна. Эрээн-Жининий төмөр замын өргөтгөлийг хийгээч” гэсэн прагматик, ажил хэрэгч уур амьсгалд хэлэлцээр өрнөсөн.

Ач холбогдол нь жирийн иргэдийн амьдралд нөлөөлөх бодит хамтын ажиллагаа юм. Өрийн занганд орохгүй байх хэрэгтэй. Үүний тулд хоёр улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүдийн 1000 км өндөр хурдны засмал замаа өөрийн хөрөнгөөр тавих хэрэгтэй. Өндөр хурдны зам тавихад юу хэрэгтэй вэ? Суурийн бетонд хэрэглэх цемент манайд хангалттай, бүр илүү гарч байна. Арматур байна. Хайрга, шороо бүгд байна. Тэгээд цалин. Энэ бүхнийг “Нэг бүс нэг зам”-ын зээлгүйгээр хийх хэрэгтэй. Хийж ч болно.

Энэ жил Зүүнбаян-Тавантолгойн төмөр замаа дуусгасны дараа ирэх жил зам тавих ажилд оръё гэж байгаа.

Ингэсэн тохиолдолд “Нэг бүс нэг зам”-ыг дагасан хөгжлөөс хүртэж болно. Өөрийн хүчээр бүх зүйлээ хийе гэж байгаа юм. Үүгээрээ дипломат харилцааны шинэ үе өмнөхөөсөө өөр юм.

 

 

Зохиогч:Д.ОЮУНЦЭЦЭГ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:3197
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой