Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүд Хятадад айлчилж байна

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүд Хятадад айлчилж байна

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн урилгаар 2019 оны 8-р сарын 18-23-нд Хятад улсад айлчилж байна.

8-р сарын 19-нд Бээжин хот дахь Хятадын Зохиолчдын эвлэлийн төв байранд ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүн тэргүүтэй ХЗЭ-ийн удирдлагууд Монгол улсын зохиолчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны соёлын атташе Б.Энх-Үр, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, МЗЭ-ийн Үргэлжилсэн үгийн зохиолын үндэсний төвийн тэргүүн, TV9 телевизийн захирал Т.Баасансүрэн, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн профессор, хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, СУИС-ийн профессор, зохиолч, шүүмжлэгч П.Батхуяг, МЗЭ-ийн хошин зохиолын үндэсний төвийн тэргүүн, зохиолч А.Амарсайхан, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Урангоо, МЗЭ-ийн Бээжин хот дахь суурин төлөөлөгч, ХТРТ-ийн мэргэжилтэн До.Болдхуяг, Хятадын талаас ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүн, ХЗЭ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ли Жинчи, Монгол үндэстний нэрт зохиолч Гүө Шүйбо, "Шүлэг" сэтгүүлийн редактор, яруу найрагч Ван Бин, "Утга урлаг" сонины мэдээний албаны дарга, зохиолч, шүүмжлэгч Ли Юньлэй, ХЗЭ-ийн Гадаад харилцааны хэлтсийн Ази Африкийн газрын дарга, зохиолч Ли Чян, "Үндэсний утга зохиол" сэтгүүлийн найруулагч Мөнхцэцэг нар оролцлоо.

Хоёр тал цаашид утга зохиолын хамтын ажиллагааг сайжруулах, хоёр орны зохиолчдын зохиол бүтээлийг хятад, монгол хэлээр орчуулж, хоёр талд хэвлэн нийтлэх, Монголын зохиолчдыг Хятад улсад мэргэжил дээшлүүлэх зэрэг тодорхой төслүүдээр хамтран ажиллахаар тохиролцон, уулзалт өндөр үр дүнтэй болсон юм. Уулзалтын үеэр МЗЭ-ийн удирдлагууд ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүнд "Утга зохиолын төлөө" шагнал гардуулж, хоёр тал харилцан ном, дурсгалын зүйлс солилцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд МЗЭ-ийн удирдлагууд Цагаан хэрэмний Цавчаал боомт, Бээжин дэх Хааны ордон (Хориотой хот), Шаньси мужийн Датун хотын Юньган агуй зэрэг түүх соёлын дурсгалт газартай танилцаж, Шаньси мужийн зохиолчидтой нөхөрсөг уулзалт хийж байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2613
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой