”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэлхийн хамгийн өндөр монгол хүн 70 насны ойгоо тэмдэглэв

Дэлхийн хамгийн өндөр монгол хүн 70 насны ойгоо тэмдэглэв

“Дэлхийн хамгийн өндөр хүн” гэгдэж байсан Өвөр Монголын малчин Бао Шишүнь 8-р сарын 18-нд өөрийн төрсөн нутаг Улаанхад хотноо 70 насны ойгоо тэмдэглэжээ. Төрөл садан, ах дүүс, нутаг усных нь цуглаж, түүнд баяр хүргэн, ерөөл дэвшүүлжээ.

Бао Шишүнь 2.36 метр өндөр. Тэрээр 2005 онд “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээгдэж Гиннесийн номд бичигдсэн юм.Хожим нь Туркийн иргэн, 2.47 метр өндөр Султан Коссон дэлхийн хамгийн өндөр хүн болсон байна.

Би 15-тайгаасаа гэнэт өсөж 1.89 метр, 20 хүрэхдээ 2.10 метр болж, гэрийнхэн маань намайг Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн багт оруулсан ч хэрх өвчний улмаас багаа орхиж гэртээ харьсан гэж Бао Шишүнь залуу насаа дурслаа. 2005 онд хэвлэл мэдээллийнхэн түүнийг олны танил болгож, тэрээр Гиннесийн номд бичигджээ.

Бао Шишүнь 2007 онд өөрөөсөө 20 насаар дүү эхнэр авч, 2008 онд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.70 метр өндөр болжээ.

 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:3728
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой