Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Үр хүүхдээ хүмүүжүүлэх Монгол ухаан

Үр хүүхдээ хүмүүжүүлэх Монгол ухаан

     Өрх гэр бүл бол аливаа нийгмийн нэгж, хүмүүсийн хоорондын харилцааны гол цөм юм. Гэр бүл бологсод хайр сэтгэлээрээ ханилан сууж гал голомтоо бадрааж нэг нэгнээ хүндэтгэн амьдрахын зэрэгцээ удам угсаагаа үлдээх нь хүний жам ёс билээ. Айл гэр бологсод нь үр хүүхэд хүсэн хүлээдэг агаад эхнэрээ хөл хүнд болмогц баяр баясгалан болохын зэрэгцээ үүрэг хариуцлага улам нэмэгддэг.

Өөрөөр хэлбэл, хөл хүнд эхнэр хүний эрүүл мэндийг сахин хамгаалах нь өрх гэрийн эзний хүндтэй үүрэг болдог. Эхнэрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн гол зүйл бол түүний сэтгэл санааг түвшин амгалан байлгах явдал юм.

Жирэмсэн эхнэрийнхээ сэтгэл санааг амгалан тайван байлгах нь өөрийнхөө удам угсаа болох ээжийнхээ алтан хэвлийд өсөн бойжиж байгаа таны үр сайн хүн болж эх орон, ард түмэндээ тус хүргэхүү, эсвэл тааруухан нэгэн болохуу гэдгийг шийдэж байгаа хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийд байх үеэс эхлэдэг ажээ. Ингэхлээр жирэмсэн эхнэрээ уурлуулж уцаарлуулахгүй элдэв архи тамхи хэрэглэхгүй, садар самуун явдлаас ангид байж, эцэг хүний ноён нуруу, цөөн үг, ухаалаг зан гаргаж байх нь хамгаас чухал юм.

Энэ ч утгаараа монголчууд хүний насыг эхийн хэвлийд олдсон үеэс эхлэж тооцдог уламжлалтай билээ. Мөн ээж болох гэж байгаа эрхэм та ч архи тамхинаас хол байж эхнэр хүний ёс журмыг баримтлан эр нөхрөө хүндэтгэн байх аваас танай гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх нь дамжиггүй. Хүүхдийн хүмүүжил алтан хэвлийдээ тээж буй эхийн сэтгэл санаа үйл хөдлөлөөс хамаарах нь байтугай эхэлж олдсон нутаг уснаас ихээхэн хамаарч байгааг хүн төрөлхтөн ажиглан тогтоож улмаар био экологи хэмээх шинэ шинжлэх ухаан үүсэн хөгжиж түүнийг судлан шинжилж байна. Манай монгол эрдэмтэд энэ шинжлэх ухаанд хүч хөдөлмөр эрдэм мэдлэгээ зориулж улмаар монгол орны био энергийн төв нь Орхоны хөндийн ай сав болохыг тогтоосон байдаг. Ингэхлээр гэр бүл бологсод та бүхнээс зэрэгцэж баярлан, зөрж уурлаж амьдрахыг хүсэж байна.

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.urlag.mn/
Мэдээ үзсэн:2747
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой