”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улаанмөчирийн уг санаагаар үндсэн шатанд үйлчилнэ

Улаанмөчрийн уг санаагаар үндсэн шатанд үйлчилнэ.

- Улаанмөчирийн ахмад гишүүний хувьд шинэ цаг үеийн Улаанмөчирийн том өөрчлөлтийг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна?

Улаанмөчирийн шинийг санаачлах амьдралын хүчийг хэрхэн бадраах вэ?

Шинэ цаг үеийн Улаанмөчир хэрхэн шинийг санаачилж, ард түмэнд илүү сайн үйлчлэх билээ?

Алшаа зүүн хошууны Улаанмөчирийн ард иргэдэд ашиг хүртээх тоглолтын талбай найм дахь удаагийн Өвөр Монголын Улаанмөчирийн урлагийн наадмын нэг агуулга болох Улаанмөчирийн уран бүтээлчдийн төлөөлөгчид сурвалжлагчтай уулзах хурал 08 дугаар сарын 21-ний үдээс хойш болов. Ахмад үеийн болон шинэ үеийн Улаанмөчирийн 6 уран бүтээлч сурвалжлагчтай чөлөөтэй ярилцаж, өөрсдийн сэтгэл догдлом түүх, шинэ цаг үеийн Улаанмөчир ард түмэнд хэрхэн үйлчилж байгаа тухай санал бодлоо хуваалцжээ.

Сөнид баруун хошууны Улаанмөчирт 26 жил ажиллажээ. Тухайн үед тэнд зам харилцаа амаргүй байснаас болоод өдөрт хэдхэн талбай тоглодог байв. Хэрвээ хониндоо яваад тоглолт үзэж амжаагүй малчид байвал буцаж ирэхэд нь дахин нэг талбай тоглолт хийдэг байсан. Тэр үед Улаанмөчирийнхөн малчдад оюуны хүнс хангахын зэрэгцээ үйлдвэрлэл амьдралд нь тус дэм үзүүлдэг байсан. Манай Улаанмөчир малчдад малтаж өгсөн худаг одоог болтол усны асуудлыг нь шийдвэрлэсээр байгаа шүү хэмээн Батчулуу гуай малчидтай хувь барилдлагаа хуучиллаа.

Одоо Улаанмөчирийн тоглолт хийх нөхцөл нь улам бүр сайжирч, Улаанмөчирийн шилдэг гишүүд ч өдрөөс өдөр өсөн бойжиж байна. Тэдний үндсэн шатанд үндэслэж, ард түмэнд үйлчлэх Улаанмөчирийн зориг санааг ямагт бадруулж, дарга Ши Жиньпиний хүсэл найдварыг хөсөрдүүлэхгүй байхыг хүсч байна хэмээн Батчулуу гуай санал бодлоо хуваалцлаа.

Баарин баруун хошууны Улаанмөчирийн дарга Сарангоогийн найруулан зохиосон “Баарин бүсгүй”, “Дээж” зэрэг бүжгийн бүтээлүүд нь маш олон шагнал хүртжээ. Хурлын талбайд шинэ цаг үеийн Улаанмөчирийн зохион бүтээх түвшнийг хэрхэн дээшлүүлэх тухай сурвалжлагчидтай саналаа солилцжээ. Тэрээр Улаанмөчирийн уран бүтээлч үргэлж үндсэн шатанд хүрч малчдын амьдралд хандсан, үндэстнийхээ соёлын онцлогийг гүнзгий ойлгож мэдсэн, олон түмний соёлын хэрэгцээ шаардлагатай уялдуулан олон түмэнд ойртсон бүтээлийг зохиох хэрэгтэй. Шилдэг бүтээлийг илүү олон хүнд сонирхуулбал сая амьдралын хүчтэй болно гэлээ.

Уянга 2016 онд Алшаа зүүн хошууны Улаанмөчирт шалгуулан орж, Улаанмөчирийхөө хамгийн залуу гишүүн болжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хуралд оролцсондоо сэтгэл маш өндөр байна. Ахмад үеийнхний сэтгэл хөдөлгөм түүхийг сонсоод сэтгэл догдолж зориг орлоо. Шинэ цаг үеийн Улаанмөчирийн гишүүний хувьд бидний үүрэг хариуцлага илүү хүнд байгаа. Хойшдоо уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, олон олон шилдэг бүтээлээрээ үндсэн шатны ард түмэнд үйлчилнэ гэдгээ илэрхийллээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:3323
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой