”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Алшаа аймгийн Х удаагийн соёл, аялал жуулчлалын наадам эхэллээ

Алшаа аймгийн Х удаагийн соёл, аялал жуулчлалын наадам эхэллээ.

       Наадмын нээлтийн ёслол сүүлийн өдрүүдэд Баянхотноо явагдаж, ӨМӨЗО-ы шууд харьяа Улаанмөчирийн “Алтан өлгий” хэмээх тусгай талбар тоглолтоор найрын салхийг хагаллаа.

Алшаа аймгийн Х удаагийн соёл, аялал жуулчлалын наадам соёл ба аялал жуулчлалыг гүнзгий уялдуулах гол зорилт тавьж, “Хантэнгэр Алшаад очих”-оор гол сэдэв болгон, нээлтийн ёслол, соёл аялал жуулчлалын танилцуулгын хурал, нэрт брэнд тэмдэгт баярын үйл ажиллагаа, онцлогт соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа, олон түмний соёлын үйл ажиллагаа зэрэг 43 төрөл зүйлийн соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа тус тус өрнүүлэх болно.

Наадмын хугацаанд Алшаа нутгийн хас чулуу, үзэмжийн чулууны соёлын солилцооны үзэсгэлэн, олон улсын Бадайн жарны элсний соёл аялал жуулчлалын найр, Эзнээгийн олон улсын шаргал намрын тооройн ойн экологийн аялал жуулчлалын найр, бартаат замын машины уралдаан зэрэг баярын үйл ажиллагаанууд үргэлжлэн зохион байгуулна.

 Чанар сайтай соёл аялал жуулчлалын солилцоог сайжруулж, “Алшаагийн онц үзэмж-хадан зураг ба Жюйяний хулсан бичгийн урлагийн үзэсгэлэн”-г Хятад улсын уран зургийн ордонд амжилттай эрхэлсэн байна. “Тал нутгийн болзоо- Ес дэх удаагийн эх хуурай ба Тайваний Хятад уран бичгийн наадам”-д оролцон үргэлжлэн Өвөр Монголын музейн хүрээлэн, Ниншягийн музейн ордонд дэлгэж, илүү олон үзэгчдэд гүн зузаан түүх соёлыг үнэн бодитойгоор сонирхуулж, үзэгчдийн мэлмийг мялааж буй.

Байнгын чанартай соёлоор ард иргэдэд ашиг хүртээх цуврал ажиллагааг өрнүүлэхээс гадна, бас дуу хөгжмийн уралдаан, уран сайхны үдэшлэг, тусгай сэдэвт судлан хэлэлцэх хурал зэрэг олон хэлбэрийн олон нийтийн чанартай үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, олон түмний оролцоогоор дамжуулан, соёл аялал жуулчлалын хөгжлийн үр бүтээлийг бүх ард иргэд хамтдаа эдлэхийг зорьж байна.

Үүнээс гадна, Арав дахь удаагийн соёл аялал жуулчлалын наадмыг ӨМӨЗО-ы Улаанмөчирийн Найм дахь удаагийн урлагийн наадамтай хамт нэгэн цагт эрхлэн зохион байгуулж, бүх Өвөр Монгол орны Улаанмөчирийн шилдэг тоглолтоор соёл аялал жуулчлалын наадмыг чимж, Алшаагийн соёл аялал жуулчлалын татах хүч, ид шидийг дээшлүүлэхэд гол зорилго нь оршиж байна. Басхүү соёл, аялал жуулчлалын танилцуулгын хурлыг сэдэн зохион байгуулж, Өвөр Монгол орны дотно, гаднах хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, күлубыг урьж Алшаагийн соёл, аялал жуулчлалын өвөрмөц онцлог бүхүй соёлын элемент болон элбэг баялаг аялал жуулчлалын нөөц баялгийг бүх талаар олон өнцгөөс дэлгэж, соёл, аялал жуулчлалын аж ахуйн шинэ  хэлбэр байдал, шинэ зах зээлийг нээхэд хөгжлийн орон зайг хангаж өгсөн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Алшаа өдрийн сонин
Мэдээ үзсэн:2088
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой