”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

1700 гаруй төрлийн органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэлгэгдэнэ

1700 гаруй төрлийн органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэлгэгдэнэ.

Хөлөнбуйр Улсын Ногоон Хөгжлийн Хурал, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 7 дахь удаагийн үзэсгэлэнгийн талбайд аймаг орон нутгуудын сурталчилгааны уриа лоозон харагдана. 12 аймаг хотын бүтээгдэхүүн хүмүүсийн хүртээл болж байв. Хөххотын сүү, Шилийголын хонины мах, Тунляогийн үхрийн мах, Хянган аймгийн үр тариа, Улаанцав хотын төмс, Тунляо, Баяннуурын жимс, хүнсний ногоо, Хөлөнбуйрын ойн аж ахуй бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

08-р сарын 26-ны өдөр Хөлөнбуйр хотод Ногоон Хөгжлийн Олон Улсын хурал, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 7 дахь удаагийн үзэсгэлэн нээгдэж, Өвөр Монголын 331 ногоон өндөр чанартай хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах аж ахуйн нэгжийн 1700 гаруй бүтээгдэхүүн дэлгэгдэж, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, газар тариалан, мал аж ахуйн өндөр чанарын хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг хүмүүст үзүүлжээ.

Энэхүү үзэсгэлэн нь сүү, мах, ноолуур, үр тариа, тос, төмс, хүнсний ногоо, өвс тэжээл, дарс зэрэг өндөр чанартай эко хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээр дамжуулан Мэн Ниү, Мэн Цао, Мэн Дао брэнд болон Хянган аймгийн цагаан будаа, Хорчин нутгийн үхрийн мах, Шилийнголын хонины мах, Улаанхадын нарим будаа, Улаанцав хотын төмс, Хөлөнбуйрын хонины мах, Үхай хотын үзмийн дарс зэрэг брэндүүд оролцсон нь Өвөр Монголын газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг дээшлүүлсэн юм.

Энэ нь Өвөр Монголын гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхий даяар сурталчлах боломжийг олгов. Энэхүү үзэсгэлэнд томоохон хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бөөний зах зээл, сүлжээ дэлгүүрийн групп, бизнес эрхлэгчдийн холбоо, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн паркууд зэрэг 25 томоохон импортлогчдыг урьсан юм.

Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн нь өнөөдрийг хүртэл 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, хамтын ажиллагаа, худалдааны хэлэлцээ хийх платформ болжээ. Мөн Малчдын орлогыг нэмэгдүүлж, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний брэндийн нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэв.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:3329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой