Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Бүх орон бүсийн соёл жуулчлал таван өнгөөр солонгорно

Бүх орон бүсийн соёл жуулчлал таван өнгөөр солонгорно.

       Налгар намрын найман сарын Алшаа таван өнгөөр солонгорч, байгалийн гоо сайхнаа гайхуулна. Наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанмөчирийн урлагийн наадам Алшаад өргөн дэлгэр болох үеэр элбэг дэлбэг жуулчлалын эх баялаг, өвөрмөц онцлог бүхий үндэстний зан заншлаараа орны дотоод, гадаадын олон жуулчдыг угтан авлаа.

- Алшаа үнэхээр гоё, энд ирээд элсэн цөл говийн гойд сайхныг мэдэрч, бас үндэстний элбэг баялаг дуу бүжгийг олж сонирхлоо. Үнэхээр хүнийг согтууруулмаар жуулчлалын цэнгэлийн орон гэж энэ байх гэж Сы Чуань мужаас ирсэн жуулчин Ли Гүй сэтгэл баясан ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд Алшаа аймаг улсын бүх орон бүсийн жуулчлалын жишээ үзүүлэх орныг үүдэн байгуулахыг дэмжиж, жуулчлалын үйл ажиллагааг бусад үйл ажиллагааны зүг гүнзгий уялдуулах ажлыг түргэтгэснээр Алшаа аймгийн бүх орон бүсийн соёл жуулчлал өрнөнгүй хөгжих болов. Одоо Алшаа аймгийн соёл жуулчлалын үйл ажиллагаа нь нэгэнт бүх аймгийн улс ардын эдийн засгийн чухал стратегийн бодлогын чанартай тулгуур үйл ажиллагаа болжээ. 2018 онд гэхэд бүхэл жилд улсын дотоод, гадаадын жуулчдыг 19.28 сая хүн удаа хүлээн авч, жуулчлалын орлого 17.3 тэрбум юань үүдэв.

Эзнээ хошууны Улаангэрэл гацааны малчин Эрдэнэдалайгынх Тооройн ойд хонож хооллох газрыг монгол Юань гүрний онцлогт малчин айлын жуулчлал эрхэлдэг.

- Одоо жил бүр жуулчдыг 10 мянган хүн удаагаас дээш хүлээн зочилж, жилийн цэвэр орлого 300 мянган юаньд хүрээд байна. Нутгийн минь жуулчлал хөгжсөний ачаар бид баяжих замаа оллоо гэж тэрбээр сэтгэл хангалуун  ярьсан юм.

Алшаа элбэг дэлбэг жуулчлалын эх баялагтай. Бүх бөмбөрцгийн цорын ганц элсэн цөлөөр гол сэдэв болгосон дэлхийн газар шинжилгээ судалгааны цэцэрлэг, дэлхийн гурван том элсэн цөлийн нэг болох Бадайнжарны элсэн цөл, дэлхийн гурван том Тооройн ойн нэг болох Эзнээ тооройн ой, дэлхийн гурван том хүн ачаалсан сансрын аяллын төвийн нэг болох Дүн Фэн сансрын хот, Алшаа уулын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орон, дэлхийд алдаршсан Сувнуур, буурал домогт хар хотын буурь … эдгээр нь бүх Өвөр Монгол орон, цаашлаад бүх Хятад улсад хосгүй байдаг.

Алшаа аймаг бүх орон бүсийн жуулчлалаар соёлыг дайчилж, соёлоор нийт орон бүсийн жуулчлалыг сайжруулан, “Жуулчлал +” Стратегийн бодлогыг хэрэгжүүлэн, соёл жуулчлалын үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж зэрэг дэвшихийг түлхүү ахиулав.

Соёл бол жуулчлалын амин сүнс, жуулчлал бол соёлын ачаалбар юм. Сүүлийн жилээс эхлэн Алшаа аймаг орон нутаг, үндэстэн, түүх соёлын агуулгыг жуулчлалд гүйцэд уусган, жуулчлал хийгээд соёлын уялдан хөгжихийг дэмжин, соёл жуулчлалын үйл ажиллагаагаар ард иргэдээ баяжуулж алдар нэрээ мандуулах хөдөлгөх хүч болгов.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж: Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:3561
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой