“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпиний номыг уншигчидтай уулзуулах ёслол болон Монголын төр улсаа засах тухай судлан ярилцах хурал болов

Ши Жиньпиний номыг уншигчидтай уулзуулах ёслол болон Монголын төр улсаа засах тухай судлан ярилцах хурал Улаанбаатарт болов.

Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Хятадын олон улсын хэвлэлийн корпорац, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан “Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь” номын тэргүүн боть, “Ядуурлыг бууруулах” номын кирилл бичгийн хэвлэлийг тараах ёслол болон Хятад, Монголын төр улсаа засах тухай судлан ярилцах хурал өнөөдөр буюу 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйл ажиллагаанд зориулан баярын захидал ирүүлсэн байна. Төвийн Суртал Ухуулгын Газрын дэд сайд Жян Жяньгүө, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн гадаад хэргийн зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-энх зэрэг 260 гаруй төлөөлөг хуралд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын захидалдаа, Ши Жиньпин даргын номд түүний удирдсан Хятад улс ба Хятадын ард түмэн урагшлах замдаа хуримтлуулсан үзэл ойлголт ба туршлагыг тусгасан байна. Монгол, Хятад иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа болон хамтын ажиллагаа илүү идэвхтэй гүнзгийрэн хөгжиж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад улс Ши Жиньпин даргын удирдлагаар илүү хөгжин цэцэглэж, илүү их амжилтад хүрэхийг хүсье хэмээн тэмдэглэжээ.

Жян Жяньгүө илтгэлдээ: “Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь” номын тэргүүн боть, “Ядуурлыг буруулах” хоёр номд Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон практикийг төвлөрүүлэн тусгаж, Хятад улсын хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагын тухай ойлгоход тустай нөлөө бүхий ном гэжээ.

Ө.Энхтүвшин, Ц.Бат-Энх нар илтгэлдээ: “Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь” номын тэргүүн боть, “Ядуурлыг буруулах” хоёр номыг кирилл бичигт орчуулан гаргасан нь Монгол Улсын уншигчдад Хятад улсын хөгжил дэвшлийг илүү таниулж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны “Бүс ба зам” зэрэг салбар дахь прагматик хамтын ажиллагааг дагуулна.

Ши Хаймин хэлсэн үгэндээ: Хятад, Монгол төр улсаа засах арга туршлагын талаар солилцоогоо нэмэгдүүлэх нь хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Ши Жиньпин даргын номыг Монгол Улсад хэвлэн тараасан нь хоёр орны соёл иргэншлийн харилцаа солилцоог нэмэгдүүлж, хоёр орны хамтын хөгжлийн алхаанд түлхэц болох нь лавтай юм гэжээ.

Зохиогч:Бэлтгэсэн: Х.Арвинтал, Чүнь Янь, Б.Туяа, М.Банди
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:4887
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой