“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин Улаан загалмайн нийгэмлэгийн XI бүгд хурлын төлөөлөгчидтэй уулзав



Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн XI бүгд хурал 09-р сарын 02-нд Бээжинд нээгдэж, Ардын Их Хурлын Танхимд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Ван Хү Нин нар уулзалтад оролцож, Хятад улсын дэд дарга Ван Чишань, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань нар бүгд хурлын нээлтэд оролцсон байна.

Сүнь Чүньлань хурлын нээлтэд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс хэлсэн үгэндээ: Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн X бүгд хурлаас хойш, Ши Жиньпин даргаар төв болгосонХКН-ын Төв хорооны удирдлага дор, Улаан загалмайн нийгэмлэгийн ажил үйлс илэрхий амжилт гаргалаа.

Хөгжлийн шинэ гараан дээр, Улаан загалмайн нийгэмлэг Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг сайтар суралцаж, намын удирдлага, хөгжлийн зөв чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлан, хүмүүнлэгийн салбарын эрч хүчийг нягтруулж, хүн ардын амь нас, эрүүл мэндийг хамгаалан, өөрчлөлтөө гүнзгийрүүлж, инновацтай ажиллан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олон улсын тусламжийн үйлсээ улам хөгжүүлэн, иргэдийн дипломат харилцааны цар хүрээг тэлж, улс орон, ард түмэндээ ашигтай ажлыг улам ихээр хийх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2720
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой