“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба ”Хятадын цөмийн аюулгүй байдал” цагаан ном нийтлэв

Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба ”Хятадын цөмийн аюулгүй байдал” цагаан ном нийтэллээ.

      Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Хятадын цөмийн аюулгүй байдал" цагаан ном 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийтлэв. Энэ бол Хятад улсын нийтэлсэн цөмийн аюулгүй байдлын анхны цагаан ном юм.

        Цагаан номд: БНХАУ байгуулагдсан эхний үед үндэсний бүтээн байгуулалт, хөгжлийн шаардлагын дагуу Хятад улс цөмийн эрчим хүчийг нээлттэй ашиглах чухал шийдвэр гаргаж, Хятадын цөмийн салбар албан ёсоор эхэлсэн юм. Сүүлийн 70 жилийн турш Хятадын цөмийн салбар үргэлжлэн хөгжиж, цөмийн аж үйлдвэрийн бүрэн системийг бүрдүүлэн, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, экологийн орчныг хамгаалах, ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулах зэрэг чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад улс хэзээд цөмийн аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлыг үндэсний чухал хариуцлагаа болгож, цөмийн эрчим хүчийг нээн ашиглах бүх явцтай уялдуулан, хэзээд аюулгүй байдлыг тэргүүнд анхаарч цөмийн салбараа хөгжүүлэн, хатуу чанга стандартын дагуу хяналт удирдлагаа хэрэгжүүлж, цөмийн салбарын хөгжлийн шинэ шаардлагыг үргэлж идэвхтэй мөрдөн, цөмийн аюулгүй байдал цаг үеэ даган урагшлах, шинэчлэгдэн хөгжихийг дэмжиж, аюулгүй эерэг сайн байдлаа хэвээр хадгалан Хятадын онцлогтой цөмийн аюулгүй байдлын замаар замнасан гэж бичжээ.

Тус номд: Шударга, хамтран ажилласан, хамтдаа амжилтад хүрсэн олон улсын цөмийн аюулгүй байдлын систем байгуулахыг голлон санаачлагч, дэмжигч, оролцогчийн хувьд Хятад улс цөмийн аюулгүй байдлаа сайтар бататгахын зэрэгцээ цөмийн аюулгүй байдлын олон улсын үүргээ нарийн хянамгай биелүүлж, цөмийн аюулгүй байдлын хоёр ба олон талт хамтын ажиллагааг ахиулан, цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглан, хүн төрөлхтнийг улам аз жаргалтай болгож, бүх дэлхийн цөмийн аюулгүй байдлын засаглалд Хятадын оюун ухаан, хүч чадлыг нэмэрлэсэн гэж цохон тэмдэглэсэн байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:2639
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой