Хятадын аж ахуйн нэгжийн нэгдсэн холбоо, Хятадын аж ахуйн нэгжийн эздийн нийгэмлэгээс 2019 оны Хятадын топ 500 компаний жагсаалтыг 09-р сарын 01-нд нийтэллээ. Жагсаалтад нийт 76 салбар хамрагдсан ба үүнд үйлдвэрийн салбарын 244, үйлчилгээний салбарын 173 аж ахуйн нэгж орсон байна.
Тоо баримтаас үзвэл 2019 оны Хятадын топ 500 компаний жагсаалт цар хүрээгээ үргэлжлэн тэлсэн байдлаа хэвээр хадгалж, ерөнхий орлого 79 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны топ 500 компаниас 11.14 хувиар нэмэгдсэн байна. Хөрөнгө мөнгөний ерөнхий хэмжээ 299 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны топ 500-аас 25 их наяд юаниар нэмэгджээ. Ажилчдын ерөнхий тоо 33 сая 590 мянгад хүрч, өнгөрсөн жилийн топ 500-аас 1 сая 670 мянгаар нэмэгдсэн байна.
Хятадын топ 500 компанид орох шалгуур 17 жил дараалан дээшилж, энэ оны шалгуурын хэмжээ 32 тэрбум 325 сая юаньд хүрэв. 100 тэрбум юаниас дээш орлоготой аж ахуйн нэгж 194, үүнээс 6 аж ахуйн нэгжийн бодит орлого 1 их наяд гаруйд хүрсэн байна. Эдгээр нь Синопек, Петро Чайна, Хятадын цахилгаан сүлжээний ХХК, Хятад улсын барилгын инженерийн корпорац, Хятадын аж үйлдвэр худалдааны банк, Хятад даатгалын Пин-Ань ХХК зэрэг болно.