“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн соёлын арга хэмжээ удахгүй эхэлнэ

Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн соёлын арга хэмжээ удахгүй эхэлнэ.

Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн соёлын арга хэмжээний нэг болох Торгоны зам болон Юань гүрний Чинхуа шаазангийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, Зүүн хойд Азийн тосон будгийн зургийн үзэсгэлэн энэ сарын 6, 7-нд Хөх хотноо нээлтээ хийнэ.

Торгоны зам болон Юаний гүрний Чинхуа шаазангийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ӨМӨЗО-ы түүх соёлын товчоо, Өвөр Монголын олон улсын соёлын солилцооны төвөөс зохион байгуулах юм. Хуралд Монгол улсын их сургууль, ОХУ-ын соёлын яам, БНСУ-ын Гуанжөү музей, Хятадын шаазангийн холбоо, Хятадын удирдлагын Шинжлэх ухааны академи, Хааны ордон музей, Нийслэлийн музей, Бээжин их сургууль, Наньжин их сургууль, Гирин их сургууль зэрэг байгууллага, шаазан судлалын эрдэмтэн судлаачид зэрэг нийт 40 гаруй хүн оролцоно.

ӨМӨЗО-ы соёл урлагийн холбоо, Өвөр Монголын олон улсын соёлын солилцооны төвөөс зохион байгуулах Хятад-Монголын 3 дахь удаагийн экспогийн Зүүн хойд Азийн тосон будгийн зургийн үзэсгэлэн нь Зүүн хойд Азийн олон улсын соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүмүүнлэгийн солилцооны чухал гарцыг нээх, ингэснээр иргэд хоорондын харилцааны суурийг бататгах явдал болно.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:2787
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой