“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Өвөр Монголын Хөххотод Монгол Үндэстний сургууль шинээр нэмэгдэв

Өвөр Монголын Хөххотод Монгол Үндэстний сургууль шинээр нэмэгдэв

 Хөххотод бас нэгэн Монгол үндэстний сургууль--Өвөр Монголын Багшийн Их сургуулийн харъяат Монгол үндэстний сургууль нэмэгдэв.

9-р сарын 2-ны өдрийн өглөө 8:00 цагт, үндэстний хувцас заслаараа гоёсон гэрийн ахмад болон сурагчид Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийн үүдэнд хуран цугларч, шинэ сургуулийн анхны босгыг алхан орохоор хүлээж байлаа. Сургуулийн хүрээнд багш ажилтад тус сургуулийнхаа ууган сурагч болох шинэ оны сурагчдаа үндэстний ёс заншлаар угтаж, харилцан мэндчилэхийн хамт цагаан идээ амсуулав. Энэ нь мөн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийн 2019-2020 оны анхны сурлагын хугацаагаа албан ёсоор эхлүүлсэнийг харуулж байна.

Тус сургуулийн холбогдох хариуцлагатны танилцуулсанаар, тус хугацаа нээсэн ангид бага сургуулийн нэгдүгээр оны 6 анги болон дунд сургуулийн нэгдүгээр оны 1 анги буй. Нийт 200 гаруй сурагчтай. Бага сургуулийн нэгдүгээр онд анги бүр 30 гаруй сурагчтай, дунд сургуулийн нэгдүгээр онд 20 сурагч элсүүлэв. дунд сургуулийн ангийн сурагчид зуршил ёсоор нэгдүгээр долоо хоногийн цэргийн бэлтгэл дасгалд хамрагдав.

Мэдээгээр, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийг 2018 оноос эхлэн байгуулж, уг нь Хөххотын Монгол Үндэстний туршилтын сургууль хэмээн нэрийдэж байжээ. 2019 онд тус сургуулийг Хөххотын ардын засгийн газар болон Өвөр Монголын Багшийн Их сургуулиас хамтран эрхлэхээр тогтож, сургуулийн нэрийг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургууль гэж өөрчилсөн байна. Энэхүү Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургууль бол Хөххотын голдлоготой байгуулж буй цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах  сургуулийг хамарсан “арван таван жил”-ийн дүрэмт монгол үндэстний сургууль болно.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой