Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

III удаагийн Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн ёслолын үдэшлэг болов

III удаагийн Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн ёслолын үдэшлэг боллоо.

   Намрын салхи сэвэлзэн, эх газар шаргал өнгөөр хучигдана. 09 дүгээр сарын 05-ны орой Улаанцав хотын спортын ордонд өнгийн гэрэл гэрэлтэж, дөрвөн зүгийн зочид хуран цуглараад II удаагийн Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслолын үдэшлэг энд өргөн дэлгэр боллоо.

Бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд хороон дарга Бадмапэрэнлэй, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин , Өвөр Монголын Өөртөө Засах Орны удирдлага Ли Жихэн, Бү Шяолинь, Ван Ли Шя, Ма Шюйжюүнь, Жан Шаочүнь, Хэ Яаньлин, Ай Лихуа, Өү Ян Шяао Хүй, Ли Бинрүн , Бао Ган, Жэн Хунфань, Лю Шиньлэ, Худалдааны яамны дэд сайд Ван Биннань, Монгол Улсад суугаа Хятадын элчин сайд Шин Хаймин нар тоглолтыг сонирхов.

2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой бөгөөд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Үдэшлэг нь “Үнэнч итгэмжтэй харгалзан багтааж харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэнэ”гол сэдвийн хүрээнд “Үзэсгэлэнт сайхан”, “Эв найрамдал”, “Магтаал” гэсэн 3 бүлэгт хувааж, 70 жилийн турших Хятад, Монгол хоёр улсын ард түмэн соёлын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны явцдаа гүн зузаан нөхөрлөл тогтоосныг дэлгэн үзүүлж, үдэшлэгийн гол сэдвийг амьдлагаар тайлбарласан байна.

Яруу сайхан ая дуугаар чин сэтгэлийн дууллыг дамжуулж, уянгат сайхан аялгуу эгшиглэн хүмүүсийн сэтгэлийг уяраан уран гоо бүжиг эчнээ гүн утга учрыг харуулна. Үдэшлэг дуу бүжиг “Тал нутгийн торгоны зам · Улаанцав ”-аар хөшөөгөө нээв. Хөгжим хавсаргаагүй найрал дуу “Найман шаргын магтаал”, бүжиг “Өлзийт солонго”, дуу хөгжимтэй уран нугаралтын тоглолт “Малчны дуулал”, морин хуурын найрал хөгжим “Сэрсэн тал нутаг” … зэрэг тоглолт нь үзэгчдийн бахархлыг татаж, Хятад, Монгол, Орос гурван улсын уран бүтээлчид нэг тайзанд тоглож, дуу, бүжиг, хөгжим, уран нугаралт, зэвсгийн эрдэм, арслан тоглох зэрэг олон хэлбэрээр ирсэн зочдод үндэстний онцлогоор бялхсан өндөр төвшин бүхий соёлын дэлгэр найрыг өргөн дэвшүүлэв. Үдэшлэг нь “Ирээдүйг зорин тал нутгаар хамтдаа аялъя” гэх уянгат дууны дунд өндөрлөв. Үзэгчид нарийн тохируулсан үдэшлэг болон гойд сайхан тоглолтод урам сэтгэл татагдаж, дахин дахин халуунаар алга ташин уухайлж байлаа.

Тус үдэшлэг бол II удаагийн Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн арга хэмжээний чухал нэг үйл ажиллагаа юм. Арга хэмжээний хугацаанд III удаагийн Хятад улс· Олон улсын монгол бүжгийн урлагийн үзэсгэлэн, “Бүс ба зам ” дагуух улсуудын анхдугаар удаагийн амтат идээний соёлын найр, торгоны зам болон Юань гүрний хөх шаазангийн олон улсын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал, зүүн хойд Азийн улсуудын тосон будгийн зургийн үзэсгэлэн, Монгол Улсын дуулалт жүжиг “Учиртай гурван толгой”-н тоглолт зэрэг ажиллагаанууд зохион байгуулагдах болно.

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1754
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой