”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын уламжлалт соёлын сонгодог зохиолуудыг орчуулна гэдэг миний баяр бахдал

М.Чимэдцэеэ: - Хятадын уламжлалт соёлын сонгодог зохиолуудыг орчуулна гэдэг миний баяр бахдал

        МУИС-ийн профессор, хэл бичгийн ухааны доктор, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал, Хятад судлаач, МУСГЗ М.Чимэдцэеэ болон Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төв хамтран кирилл рүү орчуулсан “Мэнз” номын нээлт өнгөрсөн сарын 31-нд МУИС-ийн номын санд болов.

Орчуулагч М.Чимэдцэеэ:

- "Дөрвөн ном”-ыг орчуулах нь миний олон жилийн мөрөөдөл байсан юм. Одоо энэхүү мөрөөдөл маань биелэв. Миний бие тасралтгүй хятад судлал болон орчуулгын ажлын дунд Хятадын соёлыг нэн гүнзгий судлах болсон маань миний хамгийн баяртай явдал болно. Эдгээр орчуулгын бүтээлээр дамжуулан Монголчууд Хятадыг танин мэдэхийн зэрэгцээ Хятадын ард түмнийг Монголчуудад ойлгуулах нь их амжилттай санагддаг гэж сэтгэл хөдлөн ярьсан юм. Тэрээр 20 жилийн өмнөөс “Сургаал үг”-ийг орчуулж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд “Их суртахуй”, “Хэв дунд”, “Күнзийн дайтахуйн ухаан”, “Мэнз” зэрэг Хятадын уламжлалт сонгодог зохиолыг орчуулжээ.

Дөч гаруй жилийн өмнө М.Чимэдцэеэ МУИС-д системтэйгээр гурван жил хятад хэл үзэв. Тэрээр Хятадын соёлын олон олон нууцыг судлах нь зүйтэй юм хэмээн үзсэн нь түүний хожмын хятад хэл сурах явцад тус дэм болсон байна.

1979 онд их сургууль төгссөний дараа тэрээр хэвлэл мэдээллийн байгууллага, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгт ажиллаж байв. Хоёр орны харилцааны тогтвортой хэвийн хөгжлийн дагуу түүний Хятадад айлчилж солилцоо хийх тоо олширч, тэр хэрээр Хятадын уламжлалт сонгодог зохиолуудтай танилцах нь ч их болсон байна.

“Тухайн үед Монголчууд зонхилон Күнзийг мэддэг. Гэсэн хэдий ч түүний юу хэлж өнгөрсөн, түүний үзэл санаа хойч үеийнхэнд ямар нөлөө болсныг тодорхой мэддэггүй байсан” хэмээн тэрээр ярьж байна. Тиймээс тэрээр ажлын өрөөндөө нэмэлт цагаар ажиллаж, дөрвөн жилийн хугацаа зарцуулж байгаа “Шүүмжлэл өгүүлэл”-ийг орчуулан Монголчуудад таниулжээ.

Орчуулгын олон ном хэвлүүлсний дараа тэрээр Хятадын уламжлалт соёлын “цөм”-ийг эмхэтгэх нь Монголчуудад маш их ашиг тустайг ойлгов. Түүнчлэн тэрээр Хятад судлаачийн хувиар кирилл дээр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэхүй ба соёл” хэмээх судалгааны ганц сэдэвт томоохон бүтээлийг туурвисан байна.

Орчуулгаас гадна М.Чимэдцэеэ 2007 оноос эхлэн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал болсноос хойш олон бага дунд сургууль болон их дээд сургуульд очиж, оюутан сурагчдын хятад хэл сурч байгаа байдлыг судалж, орон нутгийн багш нарын сургалтыг дэмжин, Хятад, Монголын соёлын солилцоонд маш их хувь нэмэр оруулсан юм. Энэ оны 07 дугаар сард Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс М.Чимэдцэеэд “Хятад Монголын найрамдлын зүтгэлтэн шагнал” хүртээсэн юм.

МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт нь 2008 онд албан ёсоор байгуулагдаж, одоогоор 5000 гаруй сурагч хүлээн авсан байна. Монголд хятад хэл сурах нь түгээмэлжиж, хүмүүс Хятадын соёлыг сонирхох болов.

- Улам олон залуучууд хятад хэл сурч, Хятадын сонгодог зохиолыг үзэж судлах нь Хятад судлаач болон Хятад соёлыг түгээгчдэд маш их зориг тэмүүлэл болж байна гэж тэрээр ярьж байлаа.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:2505
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой